Эдийн засаг, энх тайвны хүрээлэн жил бүр гаргадаг Дэлхийн энх тайвны индексийн тайлангаа саяхан нийтэлсэн байна. 

Энэ жил дэлхий дахинд энх тайван, амгалан тайван байдал бага зэрэг буурсан болохыг тус байгууллага тайландаа тэмдэглэжээ.

2023 оны жагсаалтын нэгдүгээрт Исланд улс бичигдэж, дэлхийн хамгийн тайван улсаар 15 дахь удаагаа шалгарсан бол Дани, Ирланд хоёр, гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.

Дэлхийд энх тайвны үзүүлэлтээрээ тэргүүлсэн 10 орон:

  1. Исланд
  2. Дани
  3. Ирланд
  4. Шинэ Зеланд
  5. Австри
  6. Сингапур
  7. Португал
  8. Словени
  9. Япон
  10. Швейцар

АНУ жагсаалтад орсон 163 орноос 131-д бичигдсэн байна. Тайланд дурдсанаар АНУ хүн амины хэргийн нийт өсөлтөөрөө дөрөвдүгээрт жагссан нь том үзүүлэлт болжээ. Тус улсын 100,000 хүн тутамд зургаагаас дээш хүн амины хэрэг бүртгэгддэг бөгөөд энэ нь Баруун Европын ихэнх орноос зургаа дахин өндөр үзүүлэлт аж.

Монгол улсын хувьд энэ жил таван байраар ухарч, Өмнөд Солонгосын араас 44 дүгээрт бичигдсэн байна.

Харин хамгийн тайван бус орнуудаар Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Мали, Ирак, Судан, Сомали, Украин, Орос, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Өмнөд Судан, Сири, Йемен, Афганистан улс нэрлэгджээ.

Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгийн мэдээлснээр хамгийн тайван бус болон тайван орнуудын хоорондын зөрүү жил ирэх тусам нэмэгдсээр байгаа аж. 2008 оноос хойш хамгийн тайван бус 25 орны оноо дунджаар 12.1%-иар буурсан бол хамгийн амгалан тайван 25 орны үнэлгээ 4.3%-иар сайжирсан байна.

Эх сурвалж: CBS

#эдийн засаг, #Исланд, #Дэлхийн энх тайвны индекс, #энх тайвны хүрээлэн,