Долдугаар сарын 3-ны даваа гарагт дэлхийн дундаж температур анх удаа Цельсийн 17 хэмийг зааж, шинэ дээд цэгтээ хүрсэн байна.

АНУ-ын Байгаль орчны урьдчилсан таамаглалын үндэсний төвийн эрдэмтдийн хэлснээр долдугаар сарын 3-нд дэлхийн дундаж температур Цельсийн 17.01 хэмд хүрснээр 2016 оны наймдугаар сараас хойш тогтвортой байсан 16.92 хэмийн дээд амжилтыг эвджээ.

АНУ-ын судлаачид шинэ дээд амжилтыг 1979 онд хиймэл дагуулаас ажиглалт хийж эхэлснээс хойших хамгийн дулаан, мөн 19-р зууны сүүлчээс өргөн хүрээнд багаж ашиглан цаг уурын мэдээллийг бүртгэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж мэдэгдэв.                  

Эрдэмтэд үүнийг Эль Нино гэгддэг байгаль цаг уурын үзэгдэл болон нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтаас үүдэлтэй гэж үзэж байна.

Дэлхийн цаг уурын систем дэх хамгийн хүчтэй хэлбэлзэлд тооцогддог Эль Нино нь халуун, хүйтэн эсвэл саармаг гэсэн гурван үе шаттай.

“Эль Ниногийн дулаан үе эхэлж байгаа энэ үед бид ойрын 1.5 жилд өдөр бүр, сар бүр, жил бүр илүү их дээд амжилтууд эвдэгдэхийг харах болно” гэж уур амьсгал судлаач Леон Симонс хэлжээ.

Лейпцигийн их сургуулийн Карстен Хаустайн “Долдугаар сар урьд өмнө хэзээ ч байгаагүй дулаахан байх магадлалтай бөгөөд ‘хэзээ ч байгаагүй’ гэдэг нь 120,000 жилийн өмнөх Эймианаас хойших гэсэн утгатай” гэж “BBC”-д ярьсан байна.

Өнгөрсөн сар мөн дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан зургадугаар сар болсон нь батлагдсан. Тухайн үед манай гаригийн дундаж температур 1850-1900 оны дундаж температураас 1.46 хэмээр өндөр байв.

Эх сурвалж: BBC

#Дэлхийн дундаж температур, #дээд амжилт,