“Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожиний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хаагаагүй хэвээр байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар “Коммерсант” сонин болон Оросын гурван гол мэдээллийн агентлаг даваа гарагт эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Хөлсний бүлгийн дайчид Оросын өмнөд хэсгийн Ростов хотыг хяналтдаа авч, авлигачид болон чадваргүй цэргийн командлагчдыг устгах зорилготой “шударга ёсны төлөөх жагсаал” нь Москваг зорьсон гэж Пригожинийг мэдэгдсэний дараа бямба гарагт Ерөнхийлөгч Владимир Путин босогчдыг дарж, шийтгэхээ амласан билээ.
Харин бямба гарагийн орой нь Беларусийн удирдагч Александр Лукашенкогийн зуучлалаар Кремль Пригожинтой тохиролцож, түүнтэй холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Беларусь руу явж байгааг мэдэгдсэн юм.
“Вагнер”-ын дайчид бүгд бааз руугаа буцах бөгөөд тэдэнд мөн ямар ч хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэж Кремль мэдэгдэв.
Гэвч даваа гарагт Оросын “Коммерсант” сонины мэдээлснээр эрүүгийн хэрэг нээлттэй хэвээр байгаа ба уг хэргийн хүрээнд Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж байгаа аж.
Оросын гурван гол мэдээллийн агентлаг болох “ТАСС”, “РИА”, “Интерфакс” мөн Пригожинд холбогдох эрүүгийн хэрэг нээлттэй хэвээр байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээлсэн байна.
Оросын хуулийн дагуу ийм гэмт хэрэгт 12-20 жил хорих ял оногдуулдаг.
Бямба гарагийн орой Ростовыг орхисноосоо хойш олны өмнө гараагүй Пригожин хэлэлцээрийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: Reuters