УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийв.
Бүлгийн хуралдаанаар Боловсролын Ерөнхий хуультай холбоотой нийгмийн анхаарал татаад байгаа асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна. Тодруулбал, Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх үеэр УИХ-ын зарим гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргаж, бүлэг завсарлага авсан.
Бүлгийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн 6.1 дэхь заалтыг хэлэлцэж, англи хэл буюу гадаад хэлийг сургалтын хөтөлбөрөөр заахаар саналаа нэгтгэсэн байна. Боловсролын тухай хуулийг дагалдуулан хууль хэрэгжүүлэх тогтоолын төсөл боловсруулж, англи хэлний сургалтыг эрчимжүүлж, сайжруулахаар тогтоолд тусгах юм.
УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн "Ерөнхийлөгчөөс өнгөрсөн дөрөвдүгээр сард улстөрийн намын хуулийн төслийг өргөн барьсан. Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан гурван асуудлаар байр сууриа нэгтгэлээ.
Нэгдүгээрт, Нам байгуулах, бүртгэхтэй холбоотой заалттай холбоотой байр сууриа нэтгэлээ. Өргөн баригдаж байгаа хуульд намыг бүртгэхдээ СЕХ хянаад Улсын дээд шүүх бүртгэхээр тусгасан байсан. Ажлын хэсгээс намууд материалаа шууд Улсын дээд шүүхэд өгч, дээд шүүх бүртгэдэг байхаар оруулсан. Бүлэг үүнийг дэмжлээ.
Хоёрдугаарт, намыг идэвхгүйд тооцох тухай асуудлыг хэлэлцлээ. Тухайн нам нь хоёр удаагийн сонгуульд оролцоогүй бол дотооддоо их хурлаа хийж, дотоод ардчиллынхаа талаар ажил хийгээгүй бол сүүлийн хоёр жил санхүүгийн тайлангаа аудитын хороонд өгөөгүй бол улстөрийн намыг идэвхгүйд тооцдог байхаар саналаа нэгтгэлээ" гэлээ.

#live, #МАН-ын бүлэг,