Пүрэв гарагт Оросын хөлсний цэргийн Вагнербүлгийн тэргүүн Евгений Пригожин батлан хамгаалах яамны удирдлагуудыг Ерөнхийлөгч Владимир Путин болон Оросын ард түмэнд Украин дахь Оросын хохирол, ухралтын талаар худал мэдээлэл дамжуулж байгаад буруутгажээ.

Пригожин нь дайн эхэлснээс хойш Оросын Батлан хамгаалах яамны удирдлагуудыг олон нийтэд нээлттэй шүүмжилж ирсэн.

Сүүлийн өдрүүдэд тэрээр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Жанжин штабын дарга Валерий Герасимов нарыг “Оросын армийн амссан маш ноцтой хохирлыг Путинээс нуун дарагдуулсан” хэмээн шүүмжлэх болсон байна.

Пригожин нэгэн мэдэгдэлдээТэд ерөнхийлөгчийн ширээн дээр хогийн мэдээлэл тавьж байна. Шойгу, Герасимов нарын арга барил энгийн. Тэд хүмүүсийг итгүүлэхийн тулд аймшигтай худал түүх зохиодог. Тэд ийм л зүйл хийж чадна” гэжээ.

Тэд бүх үнэнийг хүмүүсээс нууж байна. Орос улс нэг л өдөр сэрж, Крымийг Украинд өгсөн гэдгийг мэдэх болно ... Тэд Оросын ард түмнийг төөрөгдүүлж байгаа бөгөөд энэ хэвээр үргэлжилбэл бид хамгийн чухал зүйл болох Орос орноо алдаж магадгүйгэж тэрээр цааш нь хэлсэн байна.

Батлан хамгаалах яам түүний өмнөх мэдэгдлүүдийг ч үл тоож байсан бөгөөд энэ удаад ч мөн олон нийтэд тайлбар хийгээгүй байна.

Харин цэргүүд нь Украины хоёр долоо хоногийн өмнө эхлүүлсэн сөрөг довтолгоог амжилттай няцааж, техник хэрэгсэл, хүн хүчний асар их хохирол учруулж, өөрөө бага хохирол амссан гэж мэдэгдээд байгаа.

Саяхан Шойгу Украин дахь цэргийн тусгай ажиллагаа”-нд оролцож буй хөлсний бүлэглэлүүдийг долдугаар сарын 1-ээс өмнө яамтай гэрээ байгуулах тушаал гаргасан. Гэвч Бахмут хотын төлөөх тулалдаанд гол үүрэг гүйцэтгэсэн “Вагнер” яамтай гэрээ байгуулах сонирхолгүй байгааг Пригожин мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Reuters

#Вагнер, #Евгений Пригожин, #УКраин,