“Economist Intelligence Unit” (EIU) 2023 оны дэлхийн хамгийн амьдрахад таатай хотуудын жагсаалтаа гаргажээ.

“The Economist” сэтгүүлийн салбар байгууллага болох “EIU” нь дэлхийн 173 хотыг эрүүл мэнд, боловсрол, тогтвортой байдал, дэд бүтэц, байгаль орчин зэрэг хэд хэдэн чухал хүчин зүйлээр эрэмбэлсэн байна.

Вена хот нь найдвартай дэд бүтэц, өвөрмөц соёл, зугаа цэнгэл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэргээрээ “EIU”-ийн Дэлхийн Амьдралын чанарын индексийн эхний байрыг эзэлжээ.

Тус хот жагсаалтыг өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн удаа тэргүүлж байсан бол Данийн Копенхаген хоёрдугаар байраа мөн дахин хадгалсан байна.

Сүүлийн жилүүдэд Австралийн Мельбурн, Сидней хотууд жагсаалтын эхний 10-аас мултраад байсан бол энэ жил хоёр хот гурав, дөрөвдүгээр байрт тус тус оржээ.

Энэ жил мөн Канадын Калгари, Ванкувер, Торонто гэсэн гурван хот эхний 10-т багтсан байна.

Швейцарын Цюрих зургадугаар байрт, Женев Калгарийн хамт долоодугаар байрт жагсжээ.

Ковидтой холбоотой хязгаарлалтыг цуцалснаар соёл, байгаль орчны үнэлгээ бага зэрэг өссөн Осака эхний 10-т багтаж чадсан байна.

“EIU”-ийн Упасана Даттын мэдэгдсэнээр цар тахалтай холбоотой хязгаарлалт байхгүй болсноор 2023 онд дэлхий даяар амьдралын чанарын индекс ерөнхийдөө өсжээ.

Дэлхий даяарх хотуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний оноо хамгийн их өссөн бол боловсрол, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, дэд бүтцийн салбарынх мөн өндөр байна. Гэсэн хэдий ч олон хотод амьжиргааны өртөг нэмэгдэж, зарим хотод гэмт хэргийн гаралт өсөж, эмх замбараагүй байдал үүссэн зэргээс шалтгаалан тогтвортой байдлын үзүүлэлт буурчээ.

“EIU”-ийн судалгааны ажилтны хэлснээр энэ онд таван ангиллаас зөвхөн тогтвортой байдлын үзүүлэлт буурсан байна.

Жагсаалтын эхэнд Европ хүчтэй байсан ч энэ онд хамгийн их уналтад орсон хотуудын жагсаалтад Европын хотууд давамгайлж байна. Тухайлбал, Их Британийн нийслэл Лондон, Шведийн нийслэл Стокгольм, Шотландын нийслэл Эдинбург олон байраар ухарчээ.

Мөн АНУ-ын Сан Диего, Лос Анжелес хот 17 байраар ухарсан байна.

Харин Алжирын Алжир, Ливийн Триполи, Сирийн Дамаск хотууд амьдрахад таатай бус хотоор шалгарчээ. Украины нийслэл Киев хот мөн амьдрахад таатай бус 10 хотын тоонд багтсан байна.

Эх сурвалж: CNN

#амьдрахад таатай хотуу, #Economist Intelligence Unit, #Вена,