Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Монгол Улсын стратегийн орд газарт хэсэг бүлэг цөөн хүн, хэдэн компани эрх мэдэл, улс төр, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж үйл ажиллагаа явуулж, иргэдийн эрх ашгийг хангаж чадахгүй байгааг ЗГХЭГ-ын дарга онцлов.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхийг тухайн үеийн Засгийн газар “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн гэх эрүүгийн хэрэгт нийт дөрвөн их наяд төгрөгийн хохирол нэхэмжилжээ. Б.Шинэбаатар нарын найман иргэний нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь 1,9 тэрбум төгрөгийн хохирлыг тус үйлдвэрээс нэхэмжилсэн байдалтай байна. Эдгээр асуудал өнөөдрийг хүртэл үргэлжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэвээр байгааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар мэдээллээ.

Гэрэл зургийг MPA.mn

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал Г.Дугаржав “2014 онд QSC компани концессын гэрээгээр хувьчлан авсан байдаг ч үүргээ биелүүлэлгүй тус үйлдвэрт гангийн үйлдвэрлэл огт явуулаагүй, төмөр зам, авто зам зэрэг ажлыг төрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн зэрэг асуудал үүссэн учраас төр буцаан авсан. Төр буцаан авснаар,  он гарснаас хойш 250 мянган тн ган экспортод гаргасан, үйлдвэрлэлийн талбайн 77 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан” гэж мэдээллээ. Тус үйлдвэрт ТӨБЗГ-аас явуулсан хяналт шалгалтаар 1,2 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байна.

“Хөтөлийн цемент шохой” ТӨХК нь 392 тэрбум 86 сая төгрөгийн нэхэмжлэл гаргаж, шүүх хурал нь удаа дараа хойшилсон талаар тус компанийн Бизнес удирдлагын газрын дарга Л.Нямбаяр мэдээллээ. 2011 онд хуурай аргаар цемент үйлдвэрлэхээр төрөөс хөрөнгө оруулалт татаж хувийн хэвшлийнхнийг оруулсан ч илтэд хууль зөрчин бусдад давуу байдал олгон хувьчлуулсан талаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл онцлов.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газар хувийн хэвшлийг дэмжиж ажиллаж байгаа ч мэдээлэлд ойр, улс төр, эрх мэдлийн давуу байдлаараа ард түмний өмчид халдсан бол эвлэрэхгүй гэдэг байр суурь илэрхийлэв. Монголын ард түмний баялгийг хулгайлсан хүмүүст өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож чадахгүй байгааг нарийн судалж, эдгээр компанид үүсээд байгаа маргаантай асуудлуудыг яаралтай шийдвэрлэн, асуудал хаана гацаад байгаа талаар мэдээлэл өгөхийг үүрэг болголоо. Мөн эдгээр үйлдвэрт ажиллаж бодит байдалтай танилцахаа мэдэгдлээ.

#онцолсон, #live,