Энэ долоо хоногт Санчир, Далай ван, Бархасбадь, Тэнгэрийн ван, Буд гэсэн таван гараг нэг шугамд зэрэгцэн харагдах үзэгдэл болох гэж байгааг “Star Walk” мэдээлжээ.
Уг ховор үзэгдлийг цэлмэг тэнгэртэй үед тэнгэрийн зүүн хаяанаас дуран эсвэл телескопын тусламжтайгаар харах боломжтой байна.
Зургадугаар сарын 17-ны өглөө нар мандахаас нэг цагийн өмнө зүүн тэнгэрийн хаяанд хамгийн тод харагдах Бархасбадь гарагийг олж чадвал, бусдыг нь хөөж харахад хялбар байх болно гэж одон орон судлаачид зөвлөжээ.
Бархасбадиас бага зэрэг дээш, баруун зүгт харвал тэнд Санчир гараг байх болно. Энэ нь Бархасбадь гарагаас арай бүдэг, жижиг байх боловч нүдээр харагдах ёстой.
Дараа нь Буд гарагийг Бархасбадь гарагийн зүүн доод хэсгээс олж харахад тийм ч хүндрэлтэй биш байх боловч дэлхийгээс хамгийн алслагдсан төдийгүй хамгийн бүдэгхэн Далай ван, Тэнгэрийн ван гарагийг харахад төвөгтэй байх гэнэ. Зөвхөн гэрлийн бохирдолгүй, цэлмэг тэнгэртэй үед дуран эсвэл телескоп ашиглан энэ хоёрыг харах боломжтой байна.
Гарагууд нь тэнгэрт Буд, Тэнгэрийн ван, Бархасбадь, Далай ван, мөн хамгийн сүүлд Санчир гэх өгссөн дарааллаар харагдах аж.
Гарагууд нэг шугамд зэрэгцэх үзэгдэл нь зөвхөн дэлхийгээс ингэж харагдах боловч гарагууд бодит байдал дээр нэг шугамд зэрэгцээгүй байх гэнэ.
Гэсэн хэдий ч энэ үзэгдэл нь үзэсгэлэнтэй бөгөөд ховор тохиолддог. “Star Walk”-ийн тооцоолсноор дараагийн ийм үзэгдэл 2040 оны есдүгээр сарын 8-аас өмнө болохгүй.
Бусад оддын дундаас гарагийн зэрэгцэх үзэгдлийг олж харахад хэцүү байх магадлалтай тул “Sky Tonight” зэрэг аппликейшнийг ашиглахыг “Star Walk” зөвлөсөн байна.
Хаана байгаагаас шалтгаалан зарим хүмүүст гарагийн жагсаал зургадугаар сарын 17-оос өмнө болон түүнээс хойш хэд хоногийн дараа харагдах боловч энэ өдөр гарагууд хамгийн тод харагдах гэнэ.
Эх сурвалж: Insider

#онцолсон, #гараг зэрэгцэх үзэгдэл, #одон орон,