Есөнбулаг суманд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ хавар 12 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна.
Тодруулбал, энэ жилийн хаврын мод тарих ажлын хүрээнд сумын хэмжээнд албан байгууллагуудын гадна орчин, нийтийн эзэмшлийн талбай болон шаардлагатай байршлуудад нөхөн тариалалт хийхээр төлөвлөжээ. Ингэснээр ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, хот суурины орчны тоосжилтыг бууруулах, иргэдэд эрүүл, ая тухтай орчин бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.
Есөнбулаг сумын төв зам дагуу 2025 онд 2034 ам метр талбайд хоёр эгнээ мод тарих шуудуу байгуулж, 62 аж ахуйн нэгж, байгууллагын 1260 гаруй албан хаагч хамтран 100 мянган мод тарьж суулгасан байна.
Мөн Говь-Алтай аймгийн хэмжээнд 2021-2025 онд нийт 360 мянган мод тарьжээ. Тарьсан моддын ургалт, арчлалтын үзүүлэлт сайн байгаа бөгөөд нийт модны 80 хувь нь ургаж байгаа талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 79.5 хувь нь цөлжилтөд өртөөд байгаа бөгөөд үүнээс Хөхморьт, Баян-Уул, Халиун, Шарга сум хамгийн их өртжээ. Иймд цөлжилтийг сааруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор тус аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 108 сая мод тарих зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тус аймаг байгалийн өвөрмөц тогтоц, ойн сангийн онцлогоороо ялгардаг бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 10 гаруй хувийг ой бүхий газар эзэлдэг. Тухайлбал, таван сум шинэсэн ойтой, 11 сум заган ойтой бөгөөд эдгээр ой нь говь, хээрийн бүсийн экологийн тэнцвэрийг хадгалах, хөрс хамгаалах, цөлжилтийг сааруулахад чухал үүрэгтэй ажээ.
2024 онд говийн бүсийн онцлогт зохицсон шинэс, заган ойг нөхөн сэргээж, үржүүлэх чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна. Мөн бүх нийтийг мод, бут сөөг, цэцэг тарих хөдөлгөөнд идэвхтэй оролцож, тарьсан модоо арчлан хамгаалахыг уриаллаа.

#“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, #говь-алтай,