Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпинтэй Ойрхи Дорнодын дайны асуудлыг хэлэлцлээ. Энэхүү уулзалтын дараа тэрбээр Ираны талтай хийх хэлэлцээрт тэвчээр нь алдарч байгааг хатуу анхаарууллаа. Тэрээр “Fox News” сувгийн “Hannity” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Миний тэвчээр урт хугацаанд үргэлжлэхгүй, тэд хэлэлцээр байгуулах ёстой” хэмээн мэдэгдсэн байна. Энэхүү мэдэгдэлтэй зэрэгцэн Арабын нэгдсэн Эмиратын Фужайра боомтын орчимд байсан хөлөг онгоцыг Ираны зэвсэгт хүчин барьцаалж өөрийн нутаг дэвсгэр рүү чиглүүлсэн байна. Мөн Оманы эрэг орчимд Энэтхэгийн ачааны хөлөг онгоц дрон, эсвэл пуужингийн цохилтод өртөж живсэн зэрэг далайн тээврийн шинэ халдлагууд бүртгэгджээ.

Цагаан ордны мэдээлснээр, Трамп болон Ши Жиньпин нар Бээжинд хийсэн уулзалтынхаа үеэр дэлхийн эрчим хүчний тээврийн гол зангилаа болох Ормузын хоолойг нээлттэй байлгах шаардлагатай гэдэгт санал нэгдсэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-наас эхэлсэн АНУ-Израилын агаарын цохилтын хариуд Иран улс тус хоолойн тээврийг хааснаар дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд урьд өмнө байгаагүй хямрал үүсээд байгаа юм. Хятад улс нь Ираны газрын тосны гол худалдан авагчийн хувьд уг гарцыг чөлөөлөх сонирхолтой байгаа юм. Ши Жиньпин уулзалтын үеэр тус хоолойд цэрэг байршуулах болон дамжин өнгөрөх татвар авах аливаа оролдлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Иранд цэргийн техник хэрэгсэл нийлүүлэхгүй байх, мөн тус улсыг цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрөхгүй гэдгээ АНУ-ын талд амлажээ.

АНУ-ын зүгээс өнгөрсөн сард Иранд өгөх агаарын цохилтоо түр зогсоож, боомтуудыг бүслэх тактикт шилжсэн боловч Ираны тал баяжуулсан ураны нөөцөөсөө татгалзахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. 

Одоогоор Ираны тал Хятад, Япон зэрэг улсын цөөн тооны танкеруудыг хоолойгоор нэвтрүүлж эхэлсэн бөгөөд Вашингтоны зүгээс Ираныг цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоохыг шаардаж байгаа бол Тегеран эдийн засгийн хоригийг цуцалж, дайны хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардсаар байна.

Эх сурвалж: Reuters 

#Дональд Трамп,