Пүрэв гарагт Хятадын 37 цэргийн нисэх онгоц арлын агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтэрсний дараа Тайвань агаарын довтолгооноос хамгаалах системээ идэвхжүүлжээ.
Ардчилсан засаглалтай Тайванийг өөрийн нутаг дэвсгэр хэмээн маргадаг Хятад улс нь сүүлийн гурван жилийн хугацаанд Тайваний нутаг дэвсгэрийн агаарын орон зайг зөрчөөгүй боловч арлын ойролцоо тогтмол нислэг үйлдэж байгаа юм.
Тайваний Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар үүрийн таван цагийн орчимд “J-11”, “J-16” сөнөөгч онгоц, мөн цөмийн хүчин чадалтай “Н-6” бөмбөгдөгч онгоц зэрэг Хятадын агаарын цэргийн хүчний 37 онгоц арлын агаарын довтолгооноос хамгаалах бүс буюу “ADIZ”-ийн баруун өмнөд булан руу нисэж байгааг илрүүлсэн байна.
“ADIZ” гэдэг нь аливаа аюул заналхийллийг урьдчилан тодорхойлж, хариу үйлдэл үзүүлэх цаг гаргах зорилгоор тогтмол хяналт тавьж, эргүүл хийдэг бүс юм.
Хятадын зарим онгоц Тайваний зүүн өмнөд хэсэг, дараа нь Номхон далайн баруун хэсэг рүү ниссэн байна. Яам уг ажиллагааны зорилгыг “агаарын тандалт, алсын зайн навигацийн сургалт явуулах явдал” гэж тодорхойлжээ.
Тайвань хариуд нь өөрийн нисэх онгоц, хөлөг онгоцнуудаа ажиглалтад байрлуулж, хуурай газрын пуужингийн системээ идэвхжүүлсэн байна.
Хятадын Батлан хамгаалах яам энэ талаар хараахан тайлбар өгөөгүй байна.
Вашингтон, Тайбэй хоорондын албан бус харилцааг зохицуулдаг Тайвань дахь Америкийн хүрээлэнгийн дарга Лаура Розенбергер энэ долоо хоногт Тайваньд айлчилж байгаа юм.
Даваа гарагт тэрээр Тайваний хэвлэл мэдээлэлд хандан АНУ Тайваний хоолойн тогтвортой байдлыг хадгалах сонирхолтой байгааг илэрхийлээд, АНУ арлыг зэвсэгээр хангах үүргээ үргэлжлүүлэн биелүүлнэ гэдгийг уламжилсан байна.
Дөрөвдүгээр сард Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэний АНУ-д хийсэн айлчлалын дараа Хятад улс Тайванийг тойрон цэргийн сургуулилалт хийж байв.
Эх сурвалж: Reuters