Канадын зүүн хэсэгт гарсан хээрийн түймрээс үүдэлтэй утаанаас болж Нью-Йорк, Торонто, Оттава орчимд оршин суудаг иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүй байгааг эрх баригчид мягмар гарагт анхаарууллаа.
Канадад ой хээрийн түймрийн улирал ердийнхөөс эрт бөгөөд эрчимтэй эхэлсэн. Одоогийн байдлаар тус улсын 13-аас 10 муж, нутаг дэвсгэр ой хээрийн түймэртэй тэмцэж байна. Олон удаагийн гал түймэрт өртсөн Квебек муж хамгийн их хохирол амсжээ.
Хуурай, дулаан уур амьсгал хэдэн сарын турш үргэлжлэх төлөвтэй байна.
Нью-Йорк мужийн Байгаль орчныг хамгаалах яамнаас Нью-Йорк, Бронкс, Квинс зэрэг газруудын оршин суугчдад гадаа орчинд хийх хүнд дасгал хөдөлгөөнөө хязгаарлахыг зөвлөсөн байна.
Мягмар гарагийн өглөө Квебектэй хөрш зэргэлдээ орших Канадын нийслэл Оттаваг утаа бүрхсэн бөгөөд агаарын чанар 10+-ийг заажээ. Энэ нь Канадын хүрээлэн буй орчны агаарын чанарын эрүүл мэндийн индексээр хамгийн муу түвшин бөгөөд “маш өндөр эрсдэлтэй” байгааг илтгэдэг байна.
Төрийн мэдлийн цаг уурын агентлагийн мэдэгдсэнээр Торонтогийн агаарын чанар мөн мууджээ. Долоо хоногийн ихэнх хугацаанд нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх төлөвтэй байна.
Ой хээрийн түймрийн утаа нь бага концентрацтай байсан ч эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй. Тэр дундаа, уушги, зүрхний өвчтэй хүмүүс, өндөр настан, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд илүү эрсдэлтэй байдгийг “Environment Canada” анхааруулав.
Канад улс ой хээрийн түймэртэй тэмцэх ажилд гадны орнуудаас тусламж хүссэн бөгөөд мягмар гарагийн байдлаар АНУ, Мексик, Өмнөд Африк, Франц зэрэг улс гал сөнөөгчдөө илгээж, тусламж үзүүлээд байна.
Канадын баруун аймгуудад ой хээрийн түймэр гарах нь элбэг байдаг ч энэ жил Канадын зүүн хэсэгт түймэр маш хурдацтай тархжээ.
Ойролцоогоор 3.3 сая га талбай түймэрт шатсан нь 10 жилийн дунджаас 13 дахин өндөр үзүүлэлт бөгөөд 120,000 гаруй янз бүрийн хугацаагаар гэр орноосоо дүрвэсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Канад, #Нью-Йорк, #ой хээрийн түймэр, #Оттава, #Торонто,