Оросын “Вагнер” групп Украинд ашиглах цэргийн техник хэрэгслээ Мали улсаар дамжуулан тээвэрлэхээр төлөвлөж байгааг АНУ-ын Төрийн департамент даваа гарагт мэдэгдсэн байна.

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллерын хэлснээр “Вагнер” тээвэрлэлтийг нууцалж байгаа бөгөөд гүйлгээндээ хуурамч бичиг баримт ашиглахаар бэлтгэж байгаа аж. 

“Вагнер бүлэглэл цэргийн системийг гадаадын ханган нийлүүлэгчдээс худалдан авч, гуравдагч этгээдийн хувиар эдгээр зэвсгийг Малигаар дамжуулан тээвэрлэхийг оролдож буйг илтгэх баримт бидэнд бий” гэж Миллер хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд хэлжээ.

Цааш нь “Одоогоор худалдан авалтыг эцэслэсэн эсвэл тээвэрлэлтийг гүйцэтгэсэн эсэхийг батлах шинж тэмдэг байхгүй байгаа ч бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” гэж мэдэгдсэн байна.

Мөн Вашингтон “Вагнер”-ын цэргийн ажиллагааг дэмжиж буй хэд хэдэн хувь хүн, аж ахуйн нэгжийн эсрэг хориг арга хэмжээ аль хэдийнээ авсан бөгөөд удахгүй АНУ хориг арга хэмжээний жагсаалтаа өргөжүүлэх болно гэж Миллер анхааруулжээ.

“Вагнер”-ын хөлсний цэргүүд Украин дахь хамгийн ширүүн тулалдаанд Оросын байнгын цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдаж байгаа. Хамгийн сүүлийн мэдээллээр, “Вагнер”-ын дайчид олон сар үргэлжилсэн тулалдааны дараа Украины зүүн Бахмут хотыг бүрэн хяналтдаа авсан бөгөөд тавдугаар сарын 25-аас эхлэн дайчдаа бүс нутгаас гаргана гэдгээ зарласан.

Харин Украины тал уг мэдэгдлийг үгүйсгэж, цэргүүд нь Бахмутад урагшилсаар байгааг мэдэгдээд байгаа.

“Вагнер” бүлэглэл хэдэн жилийн өмнөөс Малид үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус улс дахь хөлсний бүлэглэлийн оролцоонд барууны орнууд санаа зовниж байгаагаа илэрхийлсээр ирсэн.

2021 онд Малигийн одоогийн удирдагчид төрийн эргэлтээр засгийн эрхийг булаан авч байв. Мали болон Оросын эрх баригчид тэнд байрлаж буй Оросын хүчийг хөлсний цэргүүд биш, харин орон нутгийн цэргүүдэд Оросоос худалдаж авсан техник хэрэгсэлд сургаж буй сургагч багш нар гэж тайлбарладаг.

Эх сурвалж: Reuters

#Вагнер, #ОРос, #Украины дайн, #Мали, #цэргийн хангамж,