2019 оны наймдугаар сард Энэтхэг улс Кашмирыг шууд хяналтдаа авснаас хойш анх удаа есдүгээр сард тус бүс нутагт “Их 20”-ийн уулзалт зохион байгуулах гэж байна. Гэсэн ч Хятад, Саудын Араб улс уулзалтыг бойкотлосны дараа Энэтхэгийн зохион байгуулагч, даргалагчийн статус ганхаж эхэлжээ.

2019 онд Энэтхэгийн засгийн газар лалын шашинтнууд дийлэнх нь оршин суудаг маргаантай бүс нутгийн хагас автономит эрхийг хасаж, холбооны хоёр нутаг дэвсгэрт хувааж, Энэтхэгт бүрэн нэгтгэх оролдлого хийсэн юм.

Уг маргаантай өөрчлөлтийн үр дүнд бүс нутагт "энх тайван, хөгжил цэцэглэлт" ирсэн бөгөөд жуулчдад аюулгүй газар болсон гэдгийг Энэтхэгийн эрх баригчид энэхүү уулзалтаар олон улсад харуулахыг хичээж байна.

“Их 20”-ийн 60 орчим төлөөлөгч оролцож буй аялал жуулчлалын ажлын хэсгийн уулзалт өчигдөр эхэлж, лхагва гараг хүртэл үргэлжлэх бөгөөд Энэтхэгийн эрх баригчид Сринагар олон улсын нисэх онгоцны буудлаас эхлээд аюулгүй байдалдаа ихээхэн анхаарчээ. 

Энэтхэгийн үндэсний аюулгүй байдлын элит харуулууд, түүний дотор нисгэгчгүй онгоц эсэргүүцэх анги, тэнгисийн командууд, цагдаа болон хагас цэрэгжүүлсэн хүчнийхэнтэй хамт арга хэмжээ болох газруудын аюулгүй байдлыг хангахад оролцож байна.

Гэсэн ч Хятад улс “маргаантай нутаг дэвсгэрт Их 20-ийн аливаа уулзалтыг зохион байгуулахыг” эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд оролцохгүй гэдгээ мэдэгдэв. “Их 20”-ийн гишүүн биш Пакистан мөн энэ уулзалтыг хариуцлагагүй гэж тодорхойлжээ. Турк, Саудын Араб, Египет, Индонез зэрэг улсууд ч мөн адил хол байх төлөвтэй байна.

Одоогоор Их Британиас Энэтхэгт суугаа дээд комиссар Алекс Эллис Их Британийн төлөөлөгчид уулзалтад оролцоно гэдгийг мэдэгдээд байгаа. 

Энэтхэг улс мөн “Их 20”-ийн уулзалтад Оросыг урьсан нь олон улсаас шүүмжлэл дагуулж байна. Киев есдүгээр сард болох дээд хэмжээний уулзалтад оролцох хүсэлтээ илэрхийлсэн ч Энэтхэгийн засгийн газар Украиныг дэлхийн эдийн засгийн байдал буюу “Их 20”-ийн гол зорилго, эсвэл өргөн хүрээтэй өсөлт, өрийн бүтцийн өөрчлөлт, уур амьсгалын санхүүжилт зэрэг мөрийн хөтөлбөрийн сонгосон гол асуудалд хамааралгүй гэж үзэж байна.

Владимир Путин өнгөрсөн жил Индонезид зохион байгуулсан “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоогүй, оронд Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг илгээж байв.

Эх сурвалж: The Guardian

#Их 20, #саудын араб, #ХЯтад, #Энэтхэг, #дээд хэмжээний уулзалт, #Кашмир,