Өнгөрсөн нэгдүгээр сард Оросоос Норвеги рүү дүрвэж, Норвегид орогнол хүссэн Оросын “Вагнер” бүлэглэлийн командлагч асан Орос руу буцахыг хүсэж байгаагаа лхагва гарагт мэдэгджээ.

Андрей Медведев “YouTube”-д байршуулсан хэд хэдэн бичлэгийнхээ нэгэнд Орос руу буцахаар шийдсэн тухайгаа дурджээ.

26 настай тэрээр өөрийгөө “томчуудын тоглоомонд хутгалдсан хүүхэд шиг” санагдсан тул цаашид оролцохыг хүсэхгүй байгаагаа ярьсан байна.

“Саяхан би Орос руу буцаж явахаар шийдсэн. Би Осло дахь Оросын элчин сайдын яаманд хандаж, буцахад минь туслахыг хүссэн” гэж Медведев богино хэмжээний дүрс бичлэгүүдийнхээ нэгэнд хэлээд, энэ шийдвэрийг өөрөө гаргасан болохоо хэлжээ.

Тэрээр нэгдүгээр сард Оросоос зугтсан бөгөөд өргөст тор давж, нохойтой хилийн харуулаас бултаж, ой мод, голын мөсөн дээгүүр гүйж, орос харуулуудын сумнаас зугтсан тухайгаа яриад дэлхий даяар шуугиан тарьж байв. Энэ нь мөн Украинд “Вагнер”-ын хөлсний цэргийн бүлэглэлийн төлөө тулалдсан ч барууны улс руу дүрвэсэн ховор тохиолдол байв.

Тухайн үед Медведев Украинд байлдуулахаар элсүүлсэн хоригдлуудыг хөнөөж, эсвэл тэдэнд зүй бус хандаж байгааг харсныхаа дараа амь насаа алдахаас айж байгаагаа яриад, орогнол хүсэж байгаагаа мэдэгдсэн юм.

Мөн ирээдүйгээ төлөвлөж, норвеги хэл сурч, орогнол авна гэж найдаж байгаагаа ярьж байсан.

Харин лхагва гарагт нийтлэгдсэн дүрс бичлэгтээ тэрээр буцаж явахад нь тус болох баримт бичгүүдийг "маргааш" хүлээлгэн өгнө гэдгээ хэлсэн байна.

“Би эндээс энх тайван, амар амгаланг олж, улс төр, дайн, армийг ардаа орхиж чадна гэж найдаж байсан. Гэвч би бүтэлгүйтсэн.”

Медведев энэ шийдвэр нь түүний амь насанд эрсдэл учруулж болзошгүй гэдгийг мэдэж байгаагаа тодорхой хэлсэн байна. “Орост юу болохыг харцгаая. Намайг алвал алаг. Үгүй бол маш их баярлах болно. Хэрэв би амьд үлдвэл бүр ч их баярлана” гэжээ.

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Осло хотын нэгэн бааранд зодоон хийж, хийн буу авч явсан хэргээр ял сонссон юм.

Эх сурвалж: Reuters

#Андрей Медведев, #Вагнер,