Украинтай хил залгаа бүс нутагт Оросын цэргийн дөрвөн нисэх онгоц осолдсон тухай Оросын дотоодын хэвлэлүүд эх сурвалжаас иш татан мэдээлжээ. 

Тодруулбал, бямба гарагт Брянск мужид “Су-34”, “Су-35” хоёр сөнөөгч онгоц, цэргийн хоёр “Ми-8” нисдэг тэрэг осолдсон байна.

Нэгэн зэрэг олон онгоц осолдсон явдалд Оросын эрх баригчид ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

“Тасс” агентлагийн мэдээлснээр онгоцнууд бүгд нэг баазад харьяалагддаг байжээ. Бүс нутгийн эрх баригчид осол болсныг баталсан ч ослын шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Дайны туршид Украины Чернигов, Сумы мужуудтай зэргэлдээ орших Брянск хотод хэд хэдэн удаа халдлага гарч байсан. Мөн дэлбэрэлтийн улмаас ачааны хоёр галт тэрэг замаасаа гарч, гуравдугаар сард зэвсэгт бүлэглэл хоёр энгийн иргэний амийг хороосон тухай бүс нутгийн эрх баригчид мэдэгдэж байв. Орос эдгээр халдлагуудад Украиныг буруутгадаг.

Бямба гарагт болсон онгоцны ослын эзэн тодорхойгүй хэвээр байгаа ч олон хүн Украиныг буруутгаж байна. 

Харин Украины агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Ихнат болсон осолд Украин оролцсон гэх мэдээллийг үгүйсгэжээ. Тэрээр ням гарагт Украины телевизэд хэлсэн үгэндээ Орос өөрөө онгоцнуудаа буудаж унгасан байж магадгүй талаар ярьсан байна. 

Дараа нь “Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожин ижил төстэй таамаг дэвшүүлэв.

“Дөрвөн онгоц, хэрэв онгоцны унасан газруудыг хооронд нь холбож үзэхийн бол бүгд нийлээд тойрог үүсгэж байгааг харах болно, мөн энэ тойрог нь 40 километрийн диаметртэй байх болно... Одоо интернэтэд ороод энэ тойргийн төвд ямар төрлийн агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг байж болохыг хайгаад үз, тэгээд өөрийн таамгаа дэвшүүлэх гээд үз дээ” гэж Пригожин “Telegram” хуудсандаа бичжээ.

Пригожин сүүлийн үед Оросын цэргийн командлагч нартай улам таарамжгүй харилцаатай болоод байгаа. Тэрээр өөрийн дайчдаа хамгаалахын тулд Оросын армийн цэргүүдийн байршлыг ил болгох саналыг Украины талд удаа дараа тавьж байсан тухай "Discord" платформ дээр задруулсан АНУ-ын тагнуулын баримт бичгүүдэд дурдсан байна.

Эх сурвалж: ABC

#брянск, #Вагнер, #Евгений Пригожин,