Есдүгээр сарын сүүлээр манай улс АИ-92, АИ-95 шатахууны хомсдолд орж, 20-30 мянгад хязгаарлалт тогтоон олгосон удаатай. Тэгвэл энэ нөхцөл байдал өнөөдөр дахин үүсч, нийслэл дэх шатахуун түгээх станцууд дээр дугаарлалт үүсээд эхэллээ.

Үүнд "Сод Монгол" групп дараах тайлбарыг гаргажээ.

1.

No description available.

2.

Мэдэгдэл

"Сод Монгол" шатахуун түгээх станц2021 оны аравдугаар сарын 5-ны өдрийн орой нийгмийн сүлжээгээр тус компанийг бензиний хязгаарлалт хийж эхэлж байгаа тухай худал мэдээлэл явж, үйлчлүүлэгч олныг төөрөгдүүлэн, ШТС-ууд дээр шаардлагагүй дараалал үүсгээд байна.

Тус компанид бензин шатахууны нөөц хэвийн хэмжээнд, хүрэлцээтэй байгаа бөгөөд бензин шатахууны түгээлтэндээ ямар нэгэн хэмжээ тогтоогоогүй, хэвийн горимоор түгээн борлуулж байгаа болохыг үйлчлүүлэгч, харилцагч та бүхэндээ үүгээр мэдэгдэж байна гэлээ.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Шатахууны нөөц хэвийн байгаа. Ямар ч хязгаарлалт хийхгүй байна. Өнөөдөр би шатахуун импортлогч компанийн удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр хомсдлын асуудал огт яригдаагүй. "Сод Монгол" группийн хувьд яагаад ийм мэдээлэл гаргасныг мэдэхгүй байна. Компаниудаас ийм мэдэгдэл гарах ямар ч үндэслэл байхгүй. Гэтэл яагаад улс төрийн зорилгоор ийм шатаа мэдээлэл гараад байгааг холбогдох хууль хяналтын байгууллагаар нь шалгуулна.

Улаанбаатарт шатахууны тав хоногийн нөөц бий. Мөн ОХУ, Хятадаас шатахуун ирж байгаа" гэлээ.

#онцолсон, #Шатахуун, #ШАТАХУУНЫ ҮНЭ,