ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН, АИ-92 АВТОБЕНЗИНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Цахим орчин дахь “Шатахуун тасалдах нь” гэсэн мэдээллийн дагуу ШТС-иудад өнөө орой урт дараалал үүссэн. Үүнтэй холбогдуулан УУХҮЯ-наас дараах мэдээллийг өглөө.
БНХАУ-аас энэ 1-6-ны хооронд 150 вагон 7,540 тонн шатахуун ачихаар төлөвлөсөн бөгөөд 3-нд эхний 50 вагон Хөх хотын ГТБҮ-ээс хөдөлж, Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид 5-ны өдөр шилжүүлэн ачиж, хот руу хөдөлсөн 6-нд мөн 50 вагон АИ-92 автобензинийг буулгахаар 2 дахь ээлжийн шатахууныг улсын хилээр оруулж ирлээ.
Өмнөд хилээр орж ирсэн шатахууныг шилжүүлэн ачих ажлыг “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ 24 цаг бүтэн ээлжээр ажиллаж, өдөрт 50 вагон бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот руу нийлүүлж байна.
Мөн ОХУ-аас энэ сар гарснаас хойш 2-ны өдөр ОХУ-ын “Роснефть” компаниас 13 вагон 787 тонн, 3-ны өдөр 5 вагон 302 тонн, 4-ний өдөр 368 тонн, 5-ны өдөр 542 тонн газрын тосны бүтээгдэхүүн ачигдсан бөгөөд эхний ээлжийн бүтээгдэхүүнүүд импортлогчдын агуулахуудад бууж эхэлсэн.
БНХАУ, ОХУ-аас импортолж буй АИ-92 автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Сүхбаатар, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар УУХҮЯ нь Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас ОХУ, БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг авч, шуурхай ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд 5 хоногийн нөөцтэй байна.
УУХҮЯ, ГАЗРЫН ТОСНЫ БОДЛОГЫН ГАЗАР

#онцолсон, #Шатахуун, #ШАТАХУУНЫ ҮНЭ,