Талибанчууд 13 Хазара үндэстнийг хөнөөжээ. Эмнести Интернэшнл наймдугаар сард Дайкунди мужид болсон тус хэргийн нотлох баримтыг олсон гэж мэдэгдэв. Хазарачуудыг алсан хүмүүсийн ес нь талибанчуудад бууж өгсөн засгийн газрын цэргүүд байсан бөгөөд энэ нь дайны гэмт хэрэгт тооцогдоно гэж Эмнести хэлэв.

Хазара бол Афганистаны гурав дахь том угсаатан юм. Тэд голчлон Шиа исламыг шүтдэг бөгөөд Сунни урсгалыг шүтдэг Афганистан, Пакистанд урт хугацааны ялгаварлан гадуурхалт, хавчлагад өртөж ирсэн. Талибанчууд наймдугаар сард засгийн эрхэнд гарснаас хойш Хазарачуудыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй хоёр дахь тохиолдол энэ юм.

Талибанчууд наймдугаар сурд Дайкунди мужид цэргүүдийн гэр бүлийн хүмүүс рүү гал нээсэн бөгөөд энэ үеэр хоёр энгийн иргэн амь насаа алдсаны нэг нь 17 настай охин байжээ. Тэд зугтахыг оролдож байгаад амь үрэгдсэн гэж Эмнести байгууллага мягмар гарагт нийтэлсэн тайландаа дурджээ.

Эмнести Интернэшнл байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард хэлэхдээ "Талибанчууд өмнөх засгийн газрын ажилчдыг шийтгэхгүй гэж мэдэгдэж байгаа боловч эдгээр аллага нь мэдээлэлтэй зөрчилдөж байна" гэж хэлэв.

Эмнести Интернэшнлийн өмнөх тайланд Талибанчууд өнгөрсөн долдугаар сард Газни муж дахь Хазара үндэстний есөн хүнийг алсан гэж дурдсан байдаг.

Харин Талибаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Кари Саид Хости “ВВС”-д өгсөн ярилцлагадаа "Энэхүү мэдээлэл нь нэг талыг барьсан бөгөөд бид олон улсын бүх байгууллагуудыг хүрэлцэн ирж, газар дээр нь зохих шалгалт хийхийг уриалж байна” гэжээ.

Эх сурвалж: BBC

#Талибанчууд 13 хазара үндэстнийг хууль бусаар хөнөөсөн гэж Эмнести байгууллагаас мэдэгдэв,