Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байх Хотгор шанагын нүүрсний уурхайг түшиглэн Улаангом суманд 60 мегаваттын хүчин чадал бүхий цахилгаан станц барихаар болжээ.
Уг цахилгаан станцыг “ICJ” компанийн санхүүжилтээр “Баруун монгол энержи” компани барих бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг 2022 онд эхлүүлэх юм байна. Улмаар хоёр жилийн дотор буюу 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Уг цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар баруун бүсэд үйлдвэрлэл хөгжих боломж нээгдэж буйг талууд онцолж байна. Учир нь баруун бүсийн аймгууд ОХУ-аас 28 мянган мегаватт эрчим хүч импортоор авч буй нь хэрэглээний зориулалтынх бөгөөд үйлдвэрлэл эрхлэх боломжгүй юм.

#Баруун монгол энержи, #увс аймаг, #Улаангом сум, #Хотгор шанагын уурхай,