“Хаан” банкны харилцагчид данснаасаа цалин, хадгаламж зэрэг их бага хэмжээгээр мөнгөө алдсан тухай мэдээлж буй. Энэ талаар ЦЕГ-аас тодрууллаа.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Хаан банкны данснаасаа мөнгөө алдсан гэх мэдээлэл сүүлийн үед их гараад байгаа. Бид уг хэрэг дээр ажилласан. Эрүүгийн хуулийн 26 дугаар зүйлд заасан Цахим мэдээллийн аюулгүй байдлын гэмт хэрэг 2021 оны эхний есөн сарын байдлаар 115 бүртгэгдсэн. Энэ талаарх гомдол мэдээллийг судлахад дан ганц “Хаан” банк бус бусад банкны харилцагч мөн данснаасаа мөнгөө алдсан байдаг юм байна. Энэ бол нэг бус хэд хэдэн банкны асуудал.

Иймд банкуудаас тодорхой мэдээлэл гаргуулж, ажиллаж байна. Цагдаагийн хэлтсүүдэд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Цахим орчинд иргэд маань и-мэйл хаягаа бүртгүүлсэн байдаг. Уг хаягийг олзлох замаар банкны систем рүү халдаж байна. Ийм тохиолдол бүртгэгдсэн. Яагаад үүнд өртөөд байна вэ гэвэл, цахим орчинд янз бүрийн зар байрлуулахдаа гар утас, дансны дугаар, нэр зэрэг хувийн мэдээллээ бичдэг. Үүнээс улбаалан хэрэгтэн нууц кодыг тааварлаж, фэйсбүүк хаягийн мэдээллээс төрсөн он сар зэргийг нь мэдсэнээр интернэт банкны нууц үгийг олж мэдэх, солих зэрэг үйлдэл хийдэг.

Энэ төрлийн хэрэгт харилцагчийг буруутгахаас илүүтэй банкуудын систем бусад платформтой уялдаж байгаа тохиолдолд аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэгт анхаарах нь зүйтэй” гэв.

#онцолсон, #Б.Баатархүү, #хаан банк, #ЦЕГ,