-Сайжруулсан түлш борлуулах цэгийг 417 болгож нэмэгдүүллээ-

Өнгөрсөн өдрүүдэд сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн тоо цөөн, хангамж, хүртээмж хангалтгүй байгаа нь иргэдийг бухимдуулаад байсан. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр сайжруулсан түлш борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлд сайжруулсан түлш борлуулах 417 цэг ажиллаж байна. Түлшний цэгүүдийн талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд түлш борлуулах нийт хэдэн цэг ажиллаж байна вэ. Ойрын хугацаанд борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр сайжруулсан түлш борлуулах 281 цэг ажиллаж байсан. Даваа гарагийн Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр борлуулалтын цэгийн тоог энэ долоо хоногтоо багтаан 450-д хүргэх үүрэг, даалгаврыг өгсөн. Хотын даргын өгсөн уг үүрэг, чиглэлийн дагуу борлуулалтын цэгүүдийг үе шаттайгаар нээж байгаа бөгөөд аравдугаар сарын 7-ны байдлаар 417 цэгээр сайжруулсан түлш борлуулж байна. Өнөөдөр дахин 83 цэгийн судалгааг нэмэлтээр хийн, ойрын хугацаанд 500 цэг ажиллуулахаар төлөвлөж байна. Ерөнхийдөө гэр хорооллын айл, өрхийн тооноос хамааран дүүрэг бүрд тоо гарган, борлуулалтын цэгүүдийг байгуулж байгаа. Мөн бодит мэдээлэл авахын тулд дүүргүүдтэйгээ хамтран түлш борлуулах цэгүүдээр ажиллаж байна. Жишээлбэл, өчигдрийн хувьд тодорхой хэмжээний дараалал үүсэж байсан бол өнөөдрийн хувьд цэгийн тоог нэмснээр дараалал буурч байгаа гэх мэдээлэл ирүүлсэн.

-Нийслэлийн гэр хорооллын өрхүүд өдөрт дунджаар хэдэн тонн нүүрс хэрэглэж байна вэ?

-Өдрийн борлуулалтын хувьд аравдугаар сарын 1, 2-нд 1000 тонн хүрэхээргүй байсан бол аравдугаар сарын 3-аас хойш 2000 тонноос дээш борлуулалт хийж байна. Жишээ нь, өнөөдөр гэхэд 2500 тонн сайжруулсан түлшний борлуулалт хийх тооцоо гарсан байгаа. Борлуулалтын цэгт нийлүүлэх түлшний хэмжээ эрэлтээсээ шалтгаалдаг. Тухайн цэгийн байршил, хүн амын нягтаршлаас шалтгаалан нэг цэг өдөрт 5-15 тонн нүүрс захиалан, борлуулж байгаа.

-Яг одоогоор хэдэн тонн түлш нөөцөлсөн бэ?

-Нийслэлийн зүгээс 60 мянган тонн нүүрсний агуулах бэлдсэн бөгөөд яг 60 мянган тонн нүүрсний нөөцөө бүрдүүлчихсэн байгаа. Өвлийн ид хүйтэнд хэрэглэж эхэлнэ гэсэн үг. Аравдугаар сарын 6-ны байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд 7600 тонн сайжруулсан түлш байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн. Өдөр тутмын үйлдвэрлэлээ борлуулалтад гаргаж байгаа тул нөөцөлсөн 60 мянган тонн түлшинд өөрчлөлт ороогүй.

-Өндөрлөг байршлын цэгүүдээ гаргаж эхэлсэн үү. Борлуулалтын цэгүүдийг хэрхэн сонгон шалгаруулсан бэ?

-Өнгөрсөн жил гаргасан өндөрлөг байршлын 67 борлуулалтын цэг бий. Энэ жил “Таван толгой түлш” ХХК цэгийн байршлын сонгон шалгаруулалтыг хийсэн. Борлуулалтын цэгийн сонгон шалгаруулалтад нийт 1000 гаруй материал ирсэн байдаг. Үүнээс зургаан дүүрэгт 600 цэг байхаар тооцож, шалгаруулалтаа хийсэн. Тиймээс өндөрлөг цэг, алслагдмал цэг, зуслангийн бүсээ орхигдуулалгүйгээр борлуулалтын цэгүүдээ нээхээр ажиллаж байна.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас цэгийн тоог нэмснээр ачаалал буурч байгаа талаарх мэдээллийг өгч байна. Бид Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн сайжруулсан түлш борлуулах цэгүүдийг зорьсон юм. Замд тааралдсан борлуулалтын цэгүүдэд сайжруулсан түлшний нөөц хангалттайн сацуу худалдан авалт хийж буй иргэд байсангүй. 

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны 380 дугаар цэгийн борлуулагч Б.Жавхлантөгс “Манайх өчигдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд ачаалал хэвийн хэмжээнд байна. Нээснээсээ хойш тав, таван тонноор хоёр удаагийн татан авалт хийсэн. Одоогоор таван тонн түлшний нөөцтэй ажиллаж байгаа бөгөөд иргэдийн дугаарлалт, хүлээлт, бухимдал байхгүй байна” хэмээж байлаа.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 20 дугаар цэгийн борлуулагч Ц.Төмөр “Манай цэг есдүгээр сарын 27-ноос ажиллаж эхэлсэн. Өдөрт таван тонноор хоёр удаагийн татан авалт хийж байгаа. Тиймээс одоогийн байдлаар түлшний хангамж, хүрэлцээ болоод иргэдийн оочер дараалал хэвийн хэмжээнд байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#НЗДТГ, #Шахмал түлш,