Талибанчууд хар тамхинд донтогчдоос ангижрах зорилт тавьсан бөгөөд шөнийн цагаар героин, метамфетаминд донтсон орон гэргүй хүмүүсийг баривчилж, зодож, хүчээр эмчилгээнд хамруулж эхэлжээ. Энэ талаар “AP” агентлаг Талибаны тус ажиллагааг сурвалжилсан байна.
Наймдугаар сарын 15-нд засгийн эрхэнд гарсны дараа Талибаны Эрүүл мэндийн яам тушаал гаргаж, донтолтын асуудлыг хатуу хянахаа мэдэгдэж байсан. Афганистаны намуу цэцгийн тариалалт дэлхийн ихэнх героины эх үүсвэр бөгөөд тус улс томоохон хэмжээний метамфетамины үйлдвэрлэгч юм. Намуу цэцгийн их хэмжээний тариалалтаас гадна дайн, түрэмгийлэл, өлсгөлөн зэрэг асуудлууд улс даяар хар тамхины хэрэглээг өдөөсөн гэж үздэг байна.
Саяхан Талибаны байлдагчид Кабулын Гузаргах дүүргийн гүүрэн доорх мансуурагчдын үүр рүү дайрч 150 орчим хүн баривчилсан байна. Тэднийг дүүргийн цагдаагийн хэлтэст аваачсаны дараа хүчээр Кабулын захад орших Авиценна эмнэлэгт хүргэжээ. Баривчилгааны үеэр хүмүүсийн бүх эд хогшлыг шатааж, эмчилгээний төвд очсоны дараа тэдний хувцасыг тайлж, усанд оруулж, үсийг нь хусжээ. Эмчилгээ 45 хоног үргэлжилнэ гэж сэтгэл мэдрэлийн эмч, доктор Вахедулла Кошан хэлэв.
Тус төв аль хэдийн 700 орчим өвчтөнтэй болсон байна. Өвчтөнүүдийн зарим нь хангалттай хоол өгдөггүй гэж гомдолсон бол эмч нар үүнийг эмчилгээний нэг хэсэг гэв. Кошан эмнэлэгт героинд донтох өвчнийг эмчлэхэд ашигладаг опиоид, бупренорфин, метадон байхгүй учраас өвчтөнүүдэд зөвхөн тааламжгүй байдал, өвдөлт намдаах тусламж үзүүлэх боломжтой байна.
Эмнэлэгт хүргэгдсэн ихэнх өвчтөнүүдийн гэр бүлүүд тэднийг амьд эсэхийг ч мэдэхгүй учраас хүлээлгийн өрөөг дүүргэж, хайртай хүмүүсээ хайхаар иржээ. Учир нь баривчилгааны үеэр олон хүмүүс цэргүүдэд буудуулж, амиа алдсан байна. Талибаны офицер Мавлави Фазулла хэлэхдээ "Тэдний зарим нь үхэх нь чухал биш. Үлдсэн хүмүүс нь эдгэрэх л чухал. Эдгэрсний дараа тэд чөлөөлөгдөж болно” гэжээ.
Хар тамхитай тэмцэх Талибанчуудын тэмцэл үүгээр зогсохгүй бөгөөд донтогчдын асуудлын дараа тариаланчдыг цэгцэлж, тэднийг шариатын хуулийн дагуу шийтгэх талаар эргүүлийн ахлах офицер Кари Гафур “AP”-д ярьжээ.
Эх сурвалж: AP

#афганистан, #Талибанчууд Афганистаны хар тамхины асуудалд хяналтаа тогтоож эхэлжээ,