Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.10.07) нэгдсэн хуралдаан 57.2 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.
Хуралдаанаар Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчийн талаар Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас олонхийн санал авсан Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилуулахаар санал болгосон бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр "Монгол Улсын хууль тогтоох байгууллага, түүний бүтцийн Хууль зүйн байнгын хороо, ҮХЦ-ийн их суудлын хуралдааныг дүгнэх, үнэлэлт өгөх шийдвэр гаргах асуудлыг УИХ-ын гишүүд ярилаа. Энэ юу болж байна. Шүүхийн шийдвэрийг, ҮХЦ-ийн шийдвэрийг Хууль зүйн байнгын хороо гаргадаг юм уу.
Асуудал хэрээс хэтэрч байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэж байна. Энхбаяр гишүүн юу ярьж байгааг би ойлгохгүй байна. С.Зоригийн хэрэг, захиалагчийн хэргийн талаар, үүнд өндөр албан тушаалтан холбогдсон гэж энэ хүн мэдээлсэн" хэмээн ярих үед УИХ-ын дарга Г.Занданшатар "С.Зоригийн хэргийн асуудлыг хэлэлцээгүй шүү" хэмээн үгийг нь тасаллаа.

#live, #С.Зориг, #УИХ, #чуулган,