Хөдөлмөрийн үндэсний намаас УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нөхөн сонгуулийн үр дүнд бид нийтээрээ харамсаж байна. Иргэдийн 40 хүрэхгүй хувь нь санал өгсөн. Хэнтий аймагт сонгуулийн ирц бүр 34 хувьтай байна. Иймд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүсээд байна. Эрх баригчид машин, машинаар иргэдийг зөөж, дүүрэг, хороодын бүх ажилтан, албан хаагчид, төрийн өмчийн компаниудыг ажиллуулсан гэх мэдээлэл бидэнд ихээр ирж байна. Олон хүн зөөгөөд ч ирц 50 хувьд ч хүрсэнгүй. Цаашид ийм байдлаар явах юм бол Монголд ардчилсан сонгууль устаж, ардчилал нуран унах цаг үе ирнэ. Иргэд саналаа өгөхөөс татгалзаж байгаа нь эрх баригчдад болон улс төрийн намуудад өгч буй маш том сануулга юм. Шатахуун болон шахмал түлшний хомсдолд орж, бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Маш олон алдаатай шийдвэр гаргаж, эрх баригчдын үйл ажиллагаанд эгдүүцсэн жагсаал цуглаан цөөнгүй боллоо. Гэтэл иргэд маань эрх барьж байгаа намд гаргаж буй бухимдлаа санал өгөхгүй байхаар илэрхийлж байна. Мөн бусад улс төрийн хүчинд дохио өгч байна. Дүүрэг, хороод, сум, багийн дарга, тэдгээрийн дор буй ажилтнууд мөнгөний сүлжээний өмнө өвдөг сөхөрч байна. Бид нөхөн сонгуулийн үр дүнгээс хамаараад бурууг хэн нэгэн, ямар нэг зүйлээс эрж байгаа юм биш. Гэхдээ нөхцөл байдалд дүгнэлт хийх ёстой. Монголын ардчиллыг хамгаалахын тулд дараах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Үүнд,
Нэгдүгээрт, Сонгуулийн холимог системийг Үндсэн хуульд яаралтай тусгаж, нийт мандатын дор хаяж 50 хувийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах хэрэгтэй.
Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, намын хатуу гишүүнчлэлийг зогсоож, намуудыг ижил гараанаас үйл ажиллагаа явуулах боломжоор хангах.
Гуравдугаарт, Сум, дүүрэг, баг, хороог улс төрөөс хол байлгаж, иргэд нь шууд сонгодог байх зохицуулалт хийх.
Эдгээр асуудалд хамтарч ажиллахыг улс төрийн нийт хүчнээс хүсэж, уриалж байна. Мөн нэг нам давамгайлсан улс төрийн тогтолцоог бий болгож, дарангуй төрийн тогтолцоог үүсгэж, дангаараа ноёрхох бодлоо орхихыг МАН-ын удирдлагаас шаардаж байна. Хэн ялах нь чухал биш. Гэхдээ бидэнд ардчилал маш үнэ цэнтэй. Ардчилалаа хамгаалж үлдэхийн тулд сонгууль нь шударга, иргэд нь идэвхтэй оролцдог байх ёстой. Энэ бол бид нарын үнэ цэн юм. Үүнийг бид хамгаалж явах ёстой” хэмээн ярилаа.

#онцолсон, #live, #Т.Доржханд, #УИХ-ын нөхөн сонгууль, #ХҮН,