АНУ эдийн засгийн сүйрлийн ирмэг дээр ирсэн, нэн ядуу Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр тохиролцсон гэж Талибан мэдэгдэв. Наймдугаар сарын сүүлээр АНУ-ын цэргүүд тус улсыг орхин гарснаас хойш хоёр улсын хооронд хийсэн анхны шууд яриа хэлэлцээрийн үеэр ийм шийдвэрт хүрчээ.
АНУ хэлэлцээрийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Харин Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлснээр Талибаныг хүлээн зөвшөөрч буй хэрэг биш гэдгийг онцолжээ.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс хэлэлцүүлгийг илэн далангүй, мэргэжлийн түвшинд өрнөсөн гэж хэлээд, талибанчуудыг үгээр нь бус үйлдлээр нь шүүнэ гэж мэдэгдэв. Мөн "Хэлэлцээрийн үеэр АНУ-ын төлөөлөгчид аюулгүй байдал, терроризмын асуудал, АНУ-ын иргэд болон гадаадын бусад иргэд, манай афган түншүүдийн аюулгүй байдлыг хангах, түүнчлэн хүний эрх, түүний дотор Афганистаны нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүд, охидын оролцоог чухалчилсан" гэжээ.
Харин Талибаны хөдөлгөөний Гадаад хэргийн сайд хэлэлцээний үеэр талибанчууд Афганистаны газар нутаг дээр хэт даврагчид бусад орны эсрэг дайралт хийхэд ашиглахгүй тал дээр хариуцлага хүлээнэ гэж АНУ-д батлан хэлжээ.
Түүнчлэн уулзалтын үеэр АНУ-ын албан тушаалтнууд америкчууд болон бусад орны хүмүүсийг Афганистанаас явахыг зөвшөөрөх тал дээр Талибан бүлэглэлд шахалт үзүүлж, хариуд нь Талибан гадаадын иргэдэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

#афганистан, #Талибан Афганистан,