Казахстан Улсад хувийн ажлаар очиж, хил хаагдсаны улмаас буцаж чадахгүй байгаа Монгол Улсын иргэдийн 420 орчим тээврийн хэрэгсэл байгааг өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тухайн тээврийн хэрэгслүүд болон тус улсаас эх орондоо ирэх хүсэлтэй манай улсын иргэдийг энэ сарын 14-ний өдрөөс Цагааннуур боомтоор нэвтрүүлэх шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргасан байна.
Монгол Улсын иргэдийг Цагааннуур боомтоор саадгүй оруулж авахыг өмнө нь манай улсын холбогдох дээд байгууллагууд зөвшөөрсөн ба ОХУ-ын гаалийн байгууллагатай тохирсон аж.
Харин дээрх боомтоор ОХУ болон Казахстан Улс руу гаргахыг зөвшөөрсөн ямар нэгэн шийдвэр одоогоор гараагүй байна.