Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахууны нөөцийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Шатахууны нөөц сэргэж байгаа. Өнөөдөр (2021.10.13) л гэхэд 17 вагон буюу 1034 тонн шатахуун ОХУ-аас орж ирсэн. Мөн хилээр хараахан орж ирээгүй 12 вагон шатахуун замд явж байна. БНХАУ-ын Эрээн боомтод үдээс өмнө 11:25 цагт 50 вагон буюу 2500 тонн шатахуун ирсэн. Одоогоор хилээр нэвтрэх асуудал л үлдээд байна. Энэ зэрэг шатахууны нөөцийн хэмжээ цаашид нэмэгдэнэ.

Харин олон улсын зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөж байгаатай холбоотойгоор манайд ч мөн шатахууны үнэ нэмэгдэх урьдчилсан нөхцөл үүсээд байна. Иймд үнийн асуудлаар шатахуун импортлогчидтой удахгүй уулзалт хийнэ. Төр шатахууны үнийн асуудалд оролцоод байх ёсгүй. Өнгөрсөн хавар эдийн засаг хүнд үед иргэдийн амжиргаанд бага дарамт учруулах үүднээс өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийн асуудалд төр оролцсон. Нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлсэн уг арга хэмжээний хүрээнд импортлогчид 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Үнэ чөлөөлөх асуудлыг огцом хийж болохгүй. Тийм учраас аажмаар үнэ чөлөөлөх алхмуудыг хийж эхлэх хэрэгтэй.

Түүнчлэн аж ахуйн нэгжүүд саяхан үүссэн хомсдол шиг асуудал үүсгэж болохгүй. Ийм асуудал давтагдвал хариуцлагын асуудал яригдана. Шатахууны үнэ зах зээлийн зарчмаар өссөнтэй адил зах зээлийн зарчмаар буурч байгаа эсэхэд төр нарийн хяналт тавих хэрэгтэй" гэв.

#онцолсон, #автобензинийн үнэ, #УУХҮ-ын сайд Г.Ёндон, #шатахууны нөөц,