Канадын эрх баригчид АНУ болон бусад орнуудаас Афганистаны 40 мянган дүрвэгчийг хүлээж авахаар болсон тухай тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо твиттер хуудсандаа мэдээлжээ.
“Канад улс Афганистаны 40 мянган дүрвэгчийг хүлээх авах бөгөөд бид бусад улс орнуудыг афган дүрвэгчдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалж байна" гэж тэрбээр бичжээ. Трюдо мөн Оттава барууны орнуудын цэргийн кампанит ажлын үеэр Канадын армид тусалсан афганчууд болон тэдний гэр бүлийг төдийгүй Канадын хүмүүнлэгийн хөтөлбөрийн шалгуурт нийцэж буй хүмүүсийг хүлээн авна гэдгийг мэдээлсэн байна.
Канад улс АНУ болон гуравдагч орноос Афганистаны 5000 дүрвэгчийг хүлээж авна гэж тус улсын цагаачлалын асуудал эрхэлсэн сайд Марко Мендичино наймдугаар сүүлчээр мэдэгдэж байсан юм. Канадын эрх баригчид тус улсын иргэд болон Афганистаны дүрвэгчдийг оруулаад 3700 хүнийг Афганистанаас бие даан нүүлгэн шилжүүлжээ. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Оттавагийн хүсэлтээр Афганистанаас Катар руу 100 гаруй канад, афган иргэдийг тээвэрлэсэн бөгөөд эдгээр хүмүүсийг дараа нь Канад руу шилжүүлэн суурьшуулах юм.

#Канад улс Афганистаны 40 мянган дүрвэгчийг хүлээж авна,