newswire

УИХ-ын гишүүдийн тоог өөрчлөх шаардлагагүй гэж санал асуулгад оролцсон иргэдийн 81 хувь үзжээ

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус нам Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн зүйл заалт бүрээр иргэдээс санал асууж байгаа бөгөөд эхний байдлаар ямар үр дүн гарсныг танилцуулав. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог өөрчлөх шаардлагагүй гэж санал асуулгад оролцсон иргэдийн 81 хувь нь үзсэн бол бүрэн эрхийн хугацааг таван жил болгохыг 60 хувь нь дэмжихгүй байгааг УИХ-ын гишүүн Л.Болд хэлэв. 

Мөн Стратегийн орд газруудын 51-ээс дээш хувийг ард түмний мэдэлд байх ёстой гэсэн заалтыг 85 хувь нь дэмжжээ. Тиймээс ШИНЭ нам иргэдийн өгсөн саналыг дэмжиж, УИХ-д байр сууриа илэрхийлэхээ мэдэгдэв. 

Намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглосон гэж Ц.Элбэгдорж мэдэгдэж байсан. Харамсалтай нь, Ерөнхийлөгчийн зарлиг дээр Цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглосон нэг ч заалт алга. Уран, газрын ховор элемент, эрчим хүчний үйлдвэрлэлтэй холбоотой Ерөхийлөгчийн уг зарлигт цөмийн хог хаягдалтай холбоотой шийдвэр гаргахын өмнө ҮАБЗ хуралдаж хэлэлцэнэ гэж тусгасан буюу шийдвэр гаргаж болно гэжээ.

Хоёрдугаарт, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл заалтыг тууштай мөрдөж ажиллана гэжээ. Гэвч өнөөдрийг хүртэл Монгол Улсад цөмийн хог хаягдлыг хориглохыг заасан нэг ч хууль байхгүй. Тиймээс Цөмийн хог хаягдлыг булшлахгүй байх тухай заалтыг Үндсэн хуульд оруулах ёстой гэж ШИНЭ нам үзлээ” гэсэн юм.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах




Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet