Афганистаны Кандагар хотод баасан гарагийн мөргөлийн үеэр Исламын шашны шийт урсгалын сүмд дэлбэрэлт болсны улмаас 16 хүн нас барж, 32 хүн шархаджээ. Биби Фатима сүмд болсон дэлбэрэлтийн шалтгаан хараахан тодорхой болоогүй байгаа боловч амиа золиослогч дэлбэлсэн гэж таамаглаж байна.
Баасан гарагийн мөргөл нь долоо хоногийн хамгийн том цугларалт бөгөөд дэлбэрэлт болох үед лалын сүм хүмүүсээр дүүрэн байжээ. Үүний дараа дор хаяж 15 түргэн тусламжийн машин хэргийн газарт ирсэн гэж AFP агентлагийн сэтгүүлч хэлэв.
ВВС-ийн Афганистаны сурвалжлагч Секундер Кермани хэлэхдээ, Исламын улс бүлэглэлийн салбар “IS-K” нь халдлагын ард байх магадлалтай гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт хойд нутгийн Кундуз хотод баасан гарагийн залбирлын үеэр шийт шашны сүм рүү амиа золиослогч этгээд халдлага үйлдэж 50 орчим хүний аминд хүрсэн. “IS-K” халдлага үйлдсэн гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь наймдугаар сарын сүүлээр АНУ-ын цэргүүд явснаас хойших хамгийн их хохирол учруулсан халдлага болсон юм.
“IS-K” буюу Суннит лалын шашинтнуудыг бүлэглэл нь Афганистан дахь жихадист зэвсэгт бүлэглэлүүдийн дотроос хамгийн туйлширсан үзэлтэй, хэрцгий бөгөөд Талибаны бүлэглэлийг эсэргүүцдэг. Суннит шашны хэт даврагчид Шийт шашинтнуудыг буруу номтнууд гэж үздэг байна.
“IS-K” нь Афганистаны аюулгүй байдлын хүчнийхэн, Афганистаны улс төрчид, яамдууд, Талибанчууд, Шийт шашинтай лалын шашинтнууд, Сикхи шашинтнууд, АНУ, НАТО-гийн хүчнүүд, тусламжийн байгууллагууд зэрэг олон улсын агентлагуудыг онилж байжээ.
Эх сурвалж: BBC

#Афганистаны сүмд мөргөлийн үеэр дэлбэрэлт болжээ,