23:00 цагт:

Сонгинохайрхан дүүргийн 59 хэсгийн хорооны 57 хэсгийн хорооны мэдээлэл нэгтгэгдээд байна.

  • Э.Батшугар 28,430
  • Б.Найдалаа 7,316
  • Э.Бат-Үүл 6,110
  • А.Отгонбаатар 4,298
  • Ш.Гантулга 3,726
  • Х.Бат-Ялалт 2,527
  • Ц.Гантулга 1,697
  • Л.Цог 266
  • Ш.Төмөрсүх 144
  • А.Батдорж 127 санал авчээ.

22.43 цагт:

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтаар МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат, Э.Батшугар нар ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болох нь тодорхой боллоо.

22.36 цагт:

22.31 цагт:

Хоёр тойргийн 131 хэсгийн санал авах байруудад 1-2 камер байршуулж, хяналтын тооллогыг камерын дүрс бичлэг болон нам, эвсэл, нэр дэвшигчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ажиглагчдыг байлцуулан яг одоо тоолж байна.

Ирэх даваа гарагт Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж шийдвэрээ гаргана.

22.00 цагт:

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт 2021 оны аравдугаар сарын 16-ны өдөр буюу өнөөдөр 07:00-22:00 цагт (131 хэсгийн хороонд) болж дууслаа.

Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Цэнхэрмандал, Норовлин, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр суманд, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэмэлт санал хуралт болсон.

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын урьдчилсан дүнг Сонгуулийн ерөнхий хорооны төв серверээс олон нийтэд шууд дамжуулан мэдээлж байна. Нэмэлт санал хураалтыг 131 хэсгийн хороонд явуулсны 73 нь Хэнтий аймагт, 58 нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийнх байлаа.

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын бүх саналын хуудсыг эхний санал хураалтын нэгэн адил нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагчдыг байлцуулан 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого явуулна.

Энэ удаагийн нөхөн сонгуульд нийт 1271 ажиглагч ажиллахаар үнэмлэхээр гардан авсан.

Ташрамд, нэмэлт санал хураалтын ирц 21:00 цагийн байдлаар СХД-т 48.2, Хэнтий аймагт 45.6 хувь байсан юм.

...

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-д "Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно." гэж заасан байдаг.

#онцолсон, #live, #Нөхөн сонгууль,