Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна.
Тодруулбал, УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Чуулганд танилцуулж, гишүүд байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Сонгуулийн хуулийг өөрчилж төрийн эрхийн авдаг болсон. Хэрэв шударга сонгууль болдог байсан бол хэзээ ч ийм үр дүн гарахгүй. Нэр дэвшсэн Э.Батшугар, Ц.Идэрбатыг буруутгахгүй. Монголд мөнгөний сонгууль болдог болж. Ухуулагчийг болиулаач, сонгогчийг авлигадах ажил хийгээд байна гэдгийг би Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон хэлсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр юу хийгээд байгаа юм бэ. "Баялагтаа эзэн Монгол болно" гэж гарч ирчихээд тэрбум мод тарь гээд юу яриад байгаа юм бэ" гэв.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Өнөөдөр би энэ хоёр залуугийн өмнөөс ичиж байна. Хэрэв би байсан бол ингээд сууж чадахгүй.
МАН-ыг аль 1990 онд тараах ёстой байсан юм. Та нарт авах ганц л юм байна. Энэ бол сахилга бат" гэв.

#УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, #чуулган,