ЭЦА-наас "Илрүүлэлт-Оргодол-2021" нэгдсэн арга хэмжээний явцын талаар мэдээлэл хийлээ. Энэхүү арга хэмжээний зорилго нь сураггүй алга болсон хүн, хэн болох нь тогтоогдоогүй цогцоснуудыг олж тогтоох, мөн оргон зайлсан этгээдүүдийг илрүүлэх бөгөөд улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм.
Мэдээллийн үеэр ЭЦА-ны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Очгэрэл "Илрүүлэлт-Оргодол-2021" нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд 344 хэргийг илрүүлээд байна. Үүний гурав нь хүний аминд санаатайгаар хүрсэн хэрэг байлаа. Мөн хулгайлах 79, малын хулгайн 14, бусдыг хүчиндэх дөрвөн хэргийг илрүүллээ" гэв.

#live, #"Илрүүлэлт-Оргодол-2021" нэгдсэн арга хэмжээний явцыг мэдээллээ, #ЭЦА,