Францын засгийн газар түлш, эрчим хүчний үнийн өсөлтийг даван туулахад туслах зорилгоор сарын орлого нь 2,000 евро ба түүнээс бага иргэн бүрт нэг удаа 100 евро олгохоо мэдэгдлээ.

"Инфляцын тэтгэмж" нь машингүй, мотоцикльгүй хүмүүсийг оролцуулаад 38 сая орчим иргэнд ямар нэг болзолгүйгээр шууд олгогдоно. Эхний тэтгэмжийг 12-р сарын сүүлээр бизнесийн салбарынханд олгоно. Харин төрийн албан хаагчид, оюутнууд, тэтгэвэр авдаг хүмүүс 2022 оны эхээр тэтгэврээ авна гэв.

Тэтгэвэр авдаг хүмүүс, оюутнуудын тоо 13 сая орчим бөгөөд үүний гуравны хоёр нь 100 еврогийн тэтгэмж авах төлөвтэй байна. 2,000 евро нь сарын дундаж орлого учраас нийт ажил эрхлэгчдийн тал орчимд нь хүрнэ гэж тооцоолжээ.

100 еврогийн тэтгэмжийг татвараас чөлөөлөх бөгөөд Ерөнхий сайд Жан Кастекс засгийн газарт 3.8 тэрбум еврогийн зардал гарна гэж мэдэгдэв. Энэ нь шатахууны татварыг бууруулах зардлаас хамаагүй бага байх болно гэжээ.

Ковидоос сэргэж буй бизнес эрхлэгчид асар их эрэлт үүсгэсэн бөгөөд үр дүнд нь дэлхий даяар эрчим хүчний үнэ огцом өссөн юм. Эрчим хүчний зах зээлийн хямрал нь өргөн хүрээнд хүчтэй нөлөө үзүүлж, нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, түлш болон бусад өргөн хэрэглээний барааны хомсдолд хүргэсэн. Жан Кастекс хэлэхдээ дэлхийн эрчим хүчний үнэ аажмаар буурах төлөвтэй байгаа хэдий ч ахуйн хэрэглээний хийн үнэ 2022 оныг дуустал хэвээр байна гэв.

Шатахууны үнэ огцом өссөн нь жолооч нарт хүндээр нөлөөлсөн. Францад дизель түлш дунджаар литр тутамдаа 1.56 евро, хар тугалгагүй бензин литр тутамдаа 1.62 евро болж дээд амжилт тогтоосон гэж “Le Monde” өдөр тутмын сонинд бичжээ.

Эх сурвалж: BBC

#Франц улс,