Бельги улсад коронавирусийн шинэ тохиолдол болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэж байгаа тул тахлын эсрэг зарим арга хэмжээг дахин сэргээх шийдвэр гаргажээ.

Засгийн газар олон нийтийн газар болон дотоод орчинд заавал маск зүүх дүрмийг сэргээж, ресторан, фитнесс клубт ажиллагсдыг заавал амны хаалт зүүхийг шаардлага болгожээ. Мөн иргэдийг илүү хянамгай байхыг уриалаад, ямарваа үйл ажиллагааг хязгаарлахгүй гэж мэдэгдэв.

Ерөнхий сайд Александр Де Кроо хэвлэлийн бага хурал дээр "Амны хаалт зүүх нь тийм ч таатай зүйл биш боловч вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд маш их хэрэгтэй бөгөөд үр дүнтэй арга юм” гэв.

Түүнчлэн вакцины гэрчилгээний хамрах хүрээг сунгасан бөгөөд ирэх сарын 1-нээс эхлэн нийтийн хоолны газрууд, фитнесс төвүүдээр зочлохын тулд “Covid Safe Ticket” тасалбар үзүүлэх шаардлагатай болжээ. Одоогоор зөвхөн нийслэл Брюсселийн зочлох үйлчилгээний газруудад уг тасалбарыг ашиглаж байна.  Мөн уг тасалбарыг 200 ба түүнээс дээш хүнтэй дотоод арга хэмжээ, 400 ба түүнээс дээш хүнтэй гадаах арга хэмжээнд ашиглахыг дүрэмд тусгажээ.

Ерөнхий сайд Де Кро вакцинжуулалтын кампанит ажлыг сайшааж “Хэрэв бид вакцин хийлгээгүй байсан бол өнөөдөр манай эмнэлгүүд гамшгийн хэмжээнд хүрэх байсан нь тодорхой байна" гэж мэдэгдэв. Гэхдээ вакцины нэмэлт тунг олон нийтэд зөвшөөрөх тал дээр эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд гурав дахь тунг зөвхөн эмзэг бүлгийн хүмүүст тарина гэжээ. Тэрээр энэ шийдвэрээ тайлбарлахдаа “Энэ нь ёс зүйн хувьд зөв сонголт биш, учир нь Бельгийн нийт хүн амд нэмэлт тун хийснээр үзүүлэх ашиг тус нь Европын бусад хөрш орнуудын ард иргэдэд анхны тунг хийснээс хамаагүй бага үр нөлөөтэй” гэв.

Эх сурвалж: Euronews

#Бельги улс, #Коронавирус,