Афганистан дахь Исламын улс бүлэглэл зургаан сарын дотор АНУ руу довтлох чадвартай болох бөгөөд үүнийг хийхээр төлөвлөж байгаа гэж Пентагоны өндөр албан тушаалтан Конгрессд мэдэгдэв.

“Isis-К” болон Аль-Каида бүлэглэлүүд АНУ-ын эсрэг зэрэг ажиллагаа явуулах зорилготой боловч одоогоор аль аль нь ийм ажиллагаа явуулах боломжгүй гэж тагнуулын байгууллага үнэлсэн. “Isis-K” 6-12 сарын дотор ийм чадвартай болно" гэж Батлан ​​хамгаалахын сайдын бодлогын орлогч Колин Калл анхааруулав.

Колин Калл Сенатын Зэвсэгт хүчний хороонд мэдүүлэг өгөхдөө наймдугаар сард АНУ Афганистанаас цэргээ татсаны дараа Талибанчууд Исламын улс бүлэглэлтэй тэмцэж байгаа ч үр дүнтэй тэмцэж чадах эсэх нь тодорхойгүй байна. Талибанчууд болон “Isis-K” мөнхийн дайснууд учраас Талибанчууд “Isis-K” рүү дайрах өндөр магадлалтай. Гэхдээ тэдний чадавхыг тодорхойлох нь чухал гэдгийг онцолжээ.

Түүнчлэн тэрээр Афганистан дахь Аль-Кайда бүлэглэл Талибантай холбоотой байдаг тул илүү төвөгтэй асуудал үүсгэнэ гэж үзэж байна. Аль-Кайда АНУ-ын эсрэг халдлага үйлдэх чадавхаа сэргээхэд нэгээс хоёр жил шаардлагатай гэв.

Исламын улс болон Аль-Кайда бүлэглэлүүдийг АНУ-д цохилт өгөх чадваргүй болгохын тулд эдгээр бүлэглэлүүдийг таслан зогсоох шаардлагатай гэж Калл мэдэгдэв.

Ерөнхийлөгч Жо Байден Афганистанаас ирж буй аюул заналхийллийн эсрэг сонор сэрэмжтэй байж, Аль-Каида, Исламын улс бүлэглэлүүдийн заналхийллийг илрүүлэх тагнуулын ажиллагааг тус улсын нутаг дэвсгэрт явуулна гэж мэдэгдэж байсан.

Гэсэн хэдий ч АНУ-ын албаны хүмүүс тус улсад ямар ч цэрэггүй байгаа нь гэмт бүлэглэлүүдийг илрүүлж, таслан зогсооход туйлын хүндрэлтэй гэдгийг сануулж байсан. Одоогийн байдлаар зөвхөн Персийн булангаас нисгэгчгүй онгоцнуудыг илгээж Исламын улс болон Аль-Каида бүлэглэлийн объектуудад цохилт өгөх боломжтой байна.

Мөн АНУ Афганистантай хөрш зэргэлдээ орнуудтай терроризмын эсрэг ажиллагаа явуулах зорилгоор цэрэг оруулах талаар ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй байгаа нь хангалтгүй ажиллаж байгаагийн жишээ гэж Калл Конгрессд мэдэгдэв.

Эх сурвалж: The Guardian

#афганистан,