Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн  Адуун  гэдэг газарт газар хөдөлжээ. Тодруулбал, энэ сарын 28-ны оройн 23.46 цагт аймгийн төвөөс хойд зүгт 313 км, сумын төвөөс баруун урд зүгт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. 

Энэ талаар аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын орлогчоос тодруулахад, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд  ямар нэгэн хохирол учраагүй  гэж мэдээллээ.

#онцолсон, #Газар хөдлөлт, #ханх сум,