Гэрэл зургийг MPA.mn
Хүүхдийн төрөлхийн болон олдмол зүрхний өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой “Хүүхдийн зүрхний 7 хоног” аян өнөөдөр буюу есдүгээр сарын 7-нд эхэллээ.
Тус аяныг УГТЭ-ээс зохион байгуулж байгаа бөгөөд 2026 оны есдүгээр сарын 7-14-нд болно. Аян хүүхдийн зүрхний мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, эмчилгээний үр дүнгийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Аяны хүрээнд хүүхдийн төрөлхийн болон олдмол зүрхний өвчнийг эрт илрүүлэх, цаг алдалгүй оношлох, эмчилгээний зөв арга сонгох нь ямар ач холбогдолтой талаар мэргэжлийн эмч нар мэдээлэл хүргэнэ. Мөн хүүхдийн зүрхний мэс заслын тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, сүүлийн таван жилийн эмчилгээ, мэс заслын үр дүн болон эмчилгээний технологийн шинэчлэлийн талаар танилцуулах юм.
Түүнчлэн хүүхдийн зүрхний мэс заслын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаадын ижил чиглэлийн эмнэлэг, мэргэжлийн байгууллагуудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа болон цаашид шаардлагатай арга хэмжээний талаар мэдээлэл, ярилцлага зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хүүхдийн зүрхний өвчнийг эрт илрүүлж, оношлон эмчлэх нь эмчилгээний үр дүнг сайжруулах, цаашдын хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамруулахын зэрэгцээ зүрхний өвчний шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандахыг зөвлөж байна.
“Хүүхдийн зүрхний 7 хоног” аяны үеэр олон нийтэд чиглэсэн мэдээлэл, ярилцлага, сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулагдах бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сурвалжлагчдыг үйл ажиллагааг сурвалжилж, хүүхдийн зүрхний эрүүл мэндийн талаарх бодит, мэргэжлийн мэдээллийг олон нийтэд хүргэхийг уриалж байна.

#“Хүүхдийн зүрхний 7 хоног” аян,