Афганистаны нийслэл Кабул хотын цэргийн эмнэлэгт үйлдсэн халдлагын хариуцлагыг террорист “Лалын улс” бүлэглэл хүлээсэн тухай Франс-Пресс агентлаг тус бүлэглэлийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлж буйгаар “ЛУ”-ын таван террорист нэгэн зэрэг зохион байгуулалттай халдлага үйлдсэн байна.
Мягмар гарагт хэсэг бүлэг террорист Афганистаны цэргийн эмнэлэгт нэвтэрсэн тухай нүдээр үзсэн хүмүүс мэдээлжээ. Эмнэлэгт дэлбэрэлт болж, дараа нь талибуудтай мөргөлдөөн эхэлсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, халдлагын улмаас 23 хүн амиа алдаж 50 хүн шархаджээ.

#афганистан, #Кабул,