УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

2020 оны аравдугаар сараас хойш Төв банк ипотекийн зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон бууруулсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 9276 өрхөд 679.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Энэ нь нэг жилийн хугацаанд гарч буй хамгийн өндөр дүн юм.

Гэвч үүнтэй зэрэгцээд дотоодын үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн. Өсөлтийн дүнг олон улсын дундажтай харьцуулахад хоёр дахин өндөр байгаа аж. Үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтөөс үүдэн ипотекийн зээлийн хүүгийн бууралт иргэдэд ямар ч үр ашиггүй, өгөөжгүй байгаа, Монголбанк бодлогын ямар ч тохируулга хийгээгүй болохыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам шүүмжилсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар төв банкны удирдлагуудаас инфляцын төсөөлөл өөрчлөгдөх, хоёр оронтой тоо руу орох магадлал бий эсэхийг лавлав. Цар тахал, түүнээс үүдсэн хил, гаалийн нөхцөл байдал, тээвэр, ложистиктой холбоотойгоор инфляц 9.6 хувьд хүрээд байгаа, оны төгсгөл хүртэл энэ хэвээр үргэлжилнэ гэдэг төсөөллийг холбогдох байгууллагаас тооцоолоод байгаа гэлээ.

Инфляц нөхцөл байдлын нөлөөллөөр өссөөр оны эцсээр хоёр оронтой тоо руу орох магадлалтай ч ирэх оны хоёрдугаар хагаст төсөл дэх зорилтот түвшинд орох боломжтой хэмээн тооцоо, судалгааны дүнд төлөвлөсөн болохоо танилцуулсан юм.

#Ипотек, #ипотек зээл,