Нью-Йорк хотын “Times Square”-т болдог шинэ жилийн баярын арга хэмээ үзэгчтэй болно гэж хотын дарга мэдэгджээ. Өнгөрсөн жил тус арга хэмжээ Ковид-19 тахлын улмаас нийтэд хаалттай болсон юм.

Хотын дарга Билл де Блазио "Бид эцэст нь дахин хамтдаа тэмдэглэх боломжтой боллоо. Энэ жилийн арга хэмжээ гайхалтай болж, хотын маань хувьд баяр баясгалан авчрах болно" гэжээ.

Хотын захиргаа Эрүүл мэндийн яам болон Нью-Йоркийн цагдаагийн газартай хамтран ажиллах бөгөөд таваас дээш насны хүмүүс “Times Square”-т нэвтрэхийн тулд цээж зурагтай үнэмлэх, вакцин хийлгэсэн баримтаа шалгуулах шаардлагатай. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар вакцин хийлгээгүй бол ковидын шинжилгээний сөрөг хариугаа баталгаажуулах ёстой гэв.

Харин тав хүртэлх насны хүүхдүүд вакцин хийлгэсэн насанд хүрэгчтэй хамт орох ёстой. Вакцин хийлгээгүй хүмүүс амны хаалт зүүх шаардлагатай гэж “Times Square Alliance”-ын тэргүүн Том Харрис хэлэв.

1904 оноос хойш “Times Square”-т шинэ жилийн баяраа тэмдэглэж ирсэн. Гэвч өнгөрсөн жил Өвчнийг хянах төвөөс олон хүн цугларахаас зайлсхийхийг уриалсны дараа баярыг хаалттай зохион байгуулсан юм. Зөвхөн цөөн хэдэн эрүүл мэндийн ажилчид зай барих журмыг мөрдөж арга хэмжээг үзсэн байна.

АНУ-д дэлхийн хэмжээнд хамгийн олон ковидын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тахал эхэлснээс хойш 2.1 сая хүн энэ вирусаар өвчилсөн байна. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр 765,000 гаруй хүн нас баржээ.

Эх сурвалж: BBC

#Коронавирус, #Нью-Йорк хот,