Өчигдөр Талибаны засгийн газраас Афганистаны телевизийн сувгуудад хамаарах шинэ дүрмийг танилцуулсан бөгөөд үүнд найман шинэ журмыг тусгасан байна. Энд зааснаар эмэгтэйчүүдийг телевизийн олон ангит кинонд тоглохыг хоригложээ. Мөн эмэгтэй сэтгүүлчид болон хөтлөгчдийг дэлгэцээр гарахдаа толгойн алчуур зүүхийг тушаасан ч ямар төрлийн халхавч хэрэглэхийг заагаагүй байна.

Түүнчлэн шариатын буюу Исламын хууль болон Афганистаны үнэт зүйлийн эсрэг агуулгатай кино, инээдмийн болон энтертайнимент хөтөлбөр, эрэгтэй хүний ​​биеийн нууц хэсгийг ил гаргаж буй дүрс бичлэгийг хориглож, гадаадын соёлыг сурталчилсан гадаад киног цацаж болохгүй гэж шаарджээ.

Афганистаны телевизийн сувгууд голдуу эмэгтэй гол дүрүүдтэй гадаад кино үзүүлдэг байна.

Афганистан дахь сэтгүүлчдийг төлөөлдөг байгууллагын гишүүн Хужжатулла Мужаддеди шинэ хязгаарлалтыг гэнэтийн зүйл байсан гээд зарим дүрэм журам хэрэгжих боломжгүй бөгөөд хэрэгжвэл өргөн нэвтрүүлгийн байгууллагууд хаагдаж магадгүй гэж мэдэгджээ.

Наймдугаар сарын дундуур АНУ болон холбоотнуудын цэргүүдийг гарсны дараа хяналтаа авсан даруйдаа Исламын зэвсэгт бүлэглэл охид болон залуу эмэгтэйчүүдийг сургуульд явахыг хориглосон. Түүнчлэн нийслэл Кабул хотын дарга мөн хотын захиргааны эрэгтэй хүнээр орлуулах боломжгүй ажлын байрнаас бусад ажил эрхэлдэг эмэгтэй ажилчдыг гэртээ үлдэхийг үүрэг болгосон юм.

Талибанчууд өмнөх засаглалын үедээ эмэгтэйчүүдийг боловсрол эзэмших, ажиллахыг хориглодог байсан ч энэ удаад талибанчууд эмэгтэйчүүд, залуу охидод тавьсан хязгаарлалтаа түр зуурынх бөгөөд зөвхөн ажлын байр, суралцах орчныг нь аюулгүй байлгахын тулд тавьсан гэж мэдэгдсэн. Гэвч аажмаар хатуу хязгаарлалт тавьж байгаад олон хүн эмээж байна.

Эх сурвалж: BBC

#талибан, #Талибан Афганистан,