Чех, Словак улсад Ковид-19-ийн тохиолдол ихсэж, эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасаг вакцинд хамрагдаагүй хүнд өвчтөнүүдээр дүүрчээ. Иймд даваа гарагаас эхлэн вакцингүй иргэдийг зарим үйлчилгээ авахыг хориглосон шийдвэр гаргажээ.
Чехийн засгийн газар ачаалалтай байгаа эмнэлгүүдэд туслуулахаар цэргүүдээ илгээгээд байна. Эдгээр эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасагт нийт 700 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна.
Чехэд тогтоосон шинэ арга хэмжээ нь вакцинд хамрагдсан эсвэл сүүлийн зургаан сарын хугацаанд Ковид-19 тусаад эдгэрсэн хүмүүст хамаарахгүй бөгөөд ресторан, зочид буудал, үйлчилгээ эсвэл спортын тоглоом гэх мэт олон нийтийн арга хэмжээнд оролцох боломжтой хэвээр байна.
Тус улсын эмч нарын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Милан Кубек Чехийн телевизээр "Эрүүл мэндийн танхимын хувьд бид бүтэн хөл хорионы арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэхийг уриалж байна. Бид эрүүл мэндийн ажилтнууд, нийгмийн үйлчилгээний ажилтнуудыг заавал вакцинжуулалтад яаралтай хамруулахыг уриалж, боловсролын салбарт ч мөн зөвлөж байна" гэжээ.
Харин тус улсын засгийн газар бүтэн хөл хорио тогтоохгүй, ялангуяа сургуулиудыг хаахгүй гэж мэдэгдсэн байна. Даваа гарагийн үдээс хойш иргэд Праг шилтгээний гадаа аливаа хэлбэрийн хөл хориог эсэргүүцсэн жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ үеэр Словакийн засгийн газар улсын ихэнх хэсэгт ресторануудыг дотоод орчинд үйлчилгээ үзүүлэхийг хориглож, зөвхөн гадуур хооллохыг тушааж, вакцин хийлгээгүй хүмүүсийн үйлчилгээний хүртээмжийг хязгаарлажээ.
Чех, Словакийн засгийн газар вакцин хийлгээгүй хүмүүст шинэ хязгаарлалт тогтоосноор вакцинжуулалтын түвшин нэмэгдэнэ гэж найдаж байна. Вакцинжуулалтын түвшин Европын Холбооны дунджаас доогуур байгаа юм. Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC)-ийн мэдээлснээр Словак улс 46.8 хувьтай байгаа бол Чехийн хүн амын 60 хувь нь нэгдүгээр тундаа хамрагджээ.
Эх сурвалж: Reuters

#Коронавирус, #Словак, #Чех,