УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн төслийг Засгийн газраас 2019 оны аравдугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн юм. Манай орны ургамал, амьтны ховордох гол шалтгаан нь хууль бус ашиглалт, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй амьдрах орчны хомсдол доройтлоос үүдэлтэй. Иймд байгалиа хамгаалах уламжлалт мэдлэгээ ахуйн соёлдоо шингээн өвлүүлж ирсэн ард түмний хувьд, үүнийгээ баталгаажуулах, генетик нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалтыг хуулиар зохицуулах нь чухал ач холбогдолтой хэмээн үзжээ. 

Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэн бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна. Хуулийн төсөл батлагдсанаар, генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн хамгаалалт сайжирч, үнэ цэн нь өсөн нэмэгдэж, ашиглалтаас бий болох үр шимийг Монгол Улс, эзэмшигчид хүртэх нөхцөл бүрэлдэхийн зэрэгцээ биотехнологийн ололт амжилтад тулгуурласан судалгаа, үйлдвэрлэл хөгжих, технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын зах зээлд гарах боломж бүрдэж эдийн засгийн бодит эерэг үр дүн бий болно хэмээн үзжээ.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

Байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 12-ны 6 дугаар тогтоолоор Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийг УИХын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ж.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг, Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. 

2020-2021 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан, ургамал, бичил биетний гаралтай зүйлийг судалгаа шинжилгээ болон бусад зориулалтаар 1300 гаруй зүйл ургамал, 70 гаруй зүйл амьтан хилээр гаргах зөвшөөрөл олгосон. Улсын хилээр гарч байгаа ургамал, амьтан, бичил биетний эдийн засгийн ач холбогдол нь олон сая ам.доллараар хэмжигдэх бололцоотой бөгөөд эдгээр генетик нөөцийг ашиглан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгааг тооцох боломжгүй байгааг ажлын багийн ахлагч танилцуулгадаа онцлов.

Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцсон. Ингээд УИХ-ын чуулганы хуралдааны 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Ж.Батжаргал, Г.Ганболд, Ц.Цэрэнпунцаг, Б.Бейсен, Н.Ганибал, Н.Наранбаатар нарын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Улмаар ажлын багаас Генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гаргасан байна. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд 3.3 дахь “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” гэж, төслийн 4 дүгээр зүйлд 4.1.11 дэх “генетик нөөцийн материал дамжуулах гэрээ” гэж генетик нөөцийн биет дээж, сорьц, материал, үүсмэлийг ашиглах, эсхүл хадгалах талд тодорхой нөхцөлтэйгөөр дамжуулах хэлцлийг;” гэсэн хэсэг, заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Мөн төслийн 6 дугаар зүйлд 6.2 дахь “Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн өвлөн уламжлагч нь тухайн мэдлэгийг энэ хуулийн 9.1-д заасан мэдээллийн санд бүртгүүлж, эзэмшигчээр тогтоолгох хүсэлтээ нотлох баримтын хамт төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.” гэсэн хэсэг, төслийн хоёрдугаар бүлэгт “Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг зохицуулсан агуулга бүхий 7 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Түүнчлэн төслийн 8 дугаар зүйлд “8.4.5.энэ хуулийн 15.1-д заасан үр шимийн гэрээний хэрэгжилтийг хянаж дүгнэлт гаргах;, “8.4.6.Генетик нөөцтэй холбоотой тухайн уламжлалт мэдлэгийн эзэмшигчийг тогтоох талаар дүгнэлт гаргах” гэсэн зүйл, “8.5.Мэргэжлийн зөвлөлийн гишүүд чиг үүргийн хүрээнд олж авсан мэдээллийн нууцыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хадгалах үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 8.4.3-8.4.6-д заасан судалгааны үр дүн, баримт бичигтэй танилцахын өмнө ашиг сонирхлын мэдүүлэг бөглөнө.” гэсэн заалт нэмэх ажлын багийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.

#БОХХААБХ, #Генетик нөөцийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг,