Цар тахал эхэлснээс хойш Германд 100,119 хүн вирусийн улмаас нас барсан гэж Роберт Кохын халдварт өвчний хүрээлэн пүрэв гарагт мэдээллээ. Мөн өдөр тутмын шинэ тохиолдлын тоо 75,961 болж бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Зарим бүс нутгийн, ялангуяа Германы зүүн болон өмнөд хэсгийн эмнэлгүүдэд ачаалал нэмэгдэж байгаа бөгөөд вирус судлаачид илүү олон хүн үхэж болзошгүйг анхааруулж байна.

Роберт Кох хүрээлэнгийн тэргүүн нас баралтын түвшинг ойролцоогоор 0.8 хувь гэж тогтоосон бөгөөд энэ нь өдөр бүр 50,000 орчим тохиолдол бүртгэгдэхэд 400 орчим хүн нас барна гэсэн үг юм.

Лхагва гарагт Герман улсын эвслийн засгийн газар ковидын нөхцөл байдлыг өдөр бүрээр үнэлдэг шинжээчдийн багийг байгуулна гэж мэдэгджээ.

Ногоон намын удирдагч Анналена Баербок хэлэхдээ Социал демократ нам, Ногоон нам ба Чөлөөт ардчилсан намуудаас бүрдсэн шинэ засгийн газар 10 хоногийн хугацаанд ажиглалт хийж, нэмэлт хязгаарлалт тогтоох эсэхийг шийднэ гэв.

Герман улсад вакцинжуулалт ердөө 68.1 хувьтай байгаа бөгөөд Португали, Испани, Франц зэрэг Европын зарим орноос хол хоцроод байгаа юм. Канцлер Олаф Шольц вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд вакцинжуулалтыг эрчимжүүлнэ гэж амласан билээ.

Эх сурвалж: Reuters

#Герман улс,