Улсын Онцгой комиссын даргын 65 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн Дэд сайд М.Баттүвшин болон багийн гишүүд Увс, Баян-Өлгий, Ховд аймагт арваннэгдүгээр сарын 23-наас энэ сарын 7-ны өдрийг хүртэл ажиллалаа.

Багийн бүрэлдэхүүн Увс аймгийн Өмнөговь, Ховд, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Ховд аймгийн Мөст, Булган, Үенч, Алтай, Манхан, Зэрэг зэрэг 3 аймгийн 10 суманд газар дээр нь биечлэн очиж ажиллахын зэрэгцээ Говь-Алтай, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдах ажилтнуудтай уулзаж, дархлаа сэргээх тунг идэвхжүүлэх талаар зөвлөгөө өглөө.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг дархлаа сэргээх тунгийн хамралтыг сайжруулахаар дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллалаа. Үүнд:

  • УОК-ын даргын 2021 оны 65-р тушаалыг хэрэгжүүлэх 5 чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөөг аймаг, орон нутгийн онцлогт тохируулан боловсруулж, Засаг даргаар батлуулан хэрэгжүүллээ.
  • Иргэдэд хүрч үйлчлэх хэлбэрээр ”явуулын баг” ажиллуулахаар шийдвэрлэж 1 аймагт дундажаар 50-70 явуулын баг ажиллаж байна.
  • Төрийн болон нутгийн захиргааны байгуулагатай хамтарсан сурталчилгааны багийг томилон ажиллаж байна.
  • Хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй хүн амыг вакцинжуулахаар мал тооллогын комисстой хамтарсан баг ажиллаж эхэлсэн.
  • Дархлаа сэргээх тунд хамрагдах хүний судалгааг нарийвчлан гаргаж, хяналт тавьж ажиллаж байна.
  • Нутгийн ард иргэдэд нөлөө бүхий, олны танил хүнийг уриалга, сурталчилгаанд ашиглаж байна.
  • Эрүүл мэндийн байгууллагууд болон багуудын хооронд уралдаан зарлан ажиллаж байна.

Дархлаа сэргээх тунг тарьж эхэлснээс хойш Баян-Өлгий, Ховд, Увс аймагт дархлаажуулалтын хамралт 7 хоногт дундажаар 2-3 хувиар нэмэгдэж байсан байна.
2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 21 аймаг, Нийслэлийн хэмжээний коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг дархлаа сэргээх тунгийн хамралтын хувийг харахад:

  • Ховд аймгийн хүн амын коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх тунгийн хамралтын хувь 23.3 хувиар, Увс аймгийн хамралтын хувь 17.9 хувиар, Баян-Өлгий аймгийн хамралтын хувь 18.4 хувиар тус тус нэмэгдээд байна.

#Баян-Өлгий, #вакцин, #орон нутаг, #Увс, #Ховд,