Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 669 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 547 мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөсөн дөрөв, автомашин мөргөлдсөн тав осол бүртгэгдэж, 16 иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ.
Харин орон нутагт автомашин онхолдсон хоёр, мөргөлдсөн хоёр, автомашин мөргөсөн нэг, автомашин хүүхэд дайрсан нэг осол бүртгэгдэж, найман иргэн гэмтэж, найман хүн нас баржээ.
Үүнээс гадна гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 138, орон нутагт 59, нийт 197 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.
Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг ханган замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан явах, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мөн сурагчийн амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч нарыг бага насны хүүхдийг гудамж замын хөдөлгөөнд оролцоход нь гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөмж байна. Учир нь өнгөрсөн амралтын өдрүүдэд 3-14 насны долоон хүүхэд гэмтэж бэртсэн байна.
Тиймээс эцэг, эхчүүд, асран хамгаалагч нар нь хүүхдийг автомашинд тээвэрлэх үедээ зориулалтын суудалд суулгах, суудлын бүс хэрэглэж хэвшүүлэх шаардлагатай байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.