Даваа гарагт Хятад улсын хойд хэсгийн Тяньжин хотод “Омикрон” хувилбарын анхны тохиолдлыг мэдээлсэн бөгөөд тус улсын “ковидгүй” стратегид өнөөг хүртэл хамгийн том аюул учруулж болзошгүй байна.
Хятадын эрх баригчид арванхоёрдугаар сарын 09-ний өдөр хилийн чанадаас буцаж ирсэн иргэнээс “Омикрон” хувилбарыг илрүүлсэн гэж мэдээлжээ. Өвчтөн ирэх үедээ ямар ч шинж тэмдэггүй байсан бөгөөд одоогоор түүнийг тусгаарлаж, зориулалтын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна.
Өмнөд Африкт анх илэрсэн шинэ хувилбарын тохиолдлууд одоогоор 50 гаруй оронд бүртгэгдээд байна. Их Британид нэг хүн “Омикрон”-ы улмаас нас барсан гэж Борис Жонсон даваа гарагт мэдэгдсэн.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хэрэв зохих хяналт тогтоохгүй бол энэ хувилбар нь Бээжингийн тахал өвчнийг бүрэн дарах стратегийг хөмөрч магадгүй юм. Өнгөрсөн жилээс эхлэн энэ арга нь Хятад иргэдэд вирусгүй амьдрах баталгаа болж байсан ч зарим эмнэлгийн мэргэжилтнүүдийн зүгээс шүүмжлэлд өртөж, хангалттай вакцинжуулалтын түвшинд хүрснээр вирустай зэрэгцэн орших боломжтой өөр төлөвлөгөөг шаардаж ирсэн.
Хятадад “Омикрон” хувилбар бүртгэгдсэн явдал нь 65 сая хүн амтай Жэжян мужид кластер дэгдэлт гарч байгаа үетэй давхцаж байна. 12-р сарын 12-нд эх газрын Хятадад бүртгэгдсэн 80 шинэ тохиолдлын 74 нь Жэжянд илэрсэн бол аравдугаар сард тус мужид нэг л тохиолдол бүртгэгдэж байжээ.
Жэжян нь цахим худалдааны “Alibaba” компанийн байрладаг муж бөгөөд дэгдэлтийн улмаас олон нийтэд бүртгэлтэй арав гаруй компани даваа гарагт үйлдвэрлэлээ зогсооход хүрчээ. Үүний үр дүнд компаниудын хувьцаа огцом унасан байна.
Энэ сарын эхээр эх газрын Хятадаас тусдаа эрүүл мэндийн системтэй Хонконг мужид “Омикрон”-ы анхны тохиолдол бүртгэгдсэн. Даваа гарагт тус нутаг дэвсгэрт дахин хоёр тохиолдол бүртгэгдэж, одоогоор нийт долоон тохиолдол батлагдаад байна. Хонконгийн эрүүл мэндийн албаныхан даваа гарагт батлагдсан хоёр тохиолдлыг Их Британиас ирсэн гэж мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian

#БНХАУ, #Омикрон хувилбар, #Тяньжин хот,