ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон Зэвсэгт хүчний 2021 оны шилдгүүдийг шалгаруулах ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг энэ сарын 14-ний өдөр зохион байгуулав.

Энэхүү хуралдаанаар Зэвсэгт хүчний 2021 оны тэргүүний хамт олон, албан тушаалтнууд, оны бүтээлч болон онцлох ажлуудыг шалгаруулах тухай асуудлыг хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрлээ.

Хуралдаанаас энэ онд дараах шилдгүүдийг тодруулахаар шийдвэрлэсэн байна. Үүнд:

1.Зэвсэгт хүчний Тэргүүний анги;

2.Зэвсэгт хүчний Тэргүүний салбар;

3.Зэвсэгт хүчний Тэргүүний офицер;

4.Зэвсэгт хүчний Тэргүүний ахлагч;

5.Зэвсэгт хүчний Тэргүүний ажилтан албан хаагч;

6.Зэвсэгт хүчний Тэргүүний гэрээт цэргийн алба хаагч;

7.Зэвсэгт хүчний Тэргүүний шинийг санаачлагч;

8.Зэвсэгт хүчний Тэргүүний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч.

Энэ оны хувьд Зэвсэгт хүчний тэргүүний шинийг санаачлагч болон тэргүүний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч номинацын эзнийг шинээр шалгаруулна. Тодотговоос, Зэвсэгт хүчинд техник, технологи, инновацийн чиглэлээр шинэ бүтээл санаачлан бүтээсэн хамт олон, төв, алба хаагчдаас Зэвсэгт хүчний хүчний Тэргүүний шинийг санаачлагчийг шалгаруулах бол Тэргүүний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид улс орны хөгжүүлэх, байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, сэргээх, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулсан эсвэл идэвх зүтгэлтэй оролцсон хамт олон, алба хаагчийг онцлох ажээ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

#Зэвсэгт хүчний Жанжин штаб,